Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02259

 

2024 04 25

 

 

184/ШШ2024/02259

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *********** хороо, **************, *********** тоотод байрлах, ************ ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *********** хороо, Тахилтын ************* тоотод оршин суух, ***************овогт ************ ************ /РД:***************-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,638,541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

...Зээлдэгч ****************аны ************ нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021.10.25-нд 7101526017 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,950,000 төгрөгийн зээлийг 2.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 896,863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 516,976 төгрөг, нийт 1,413,839 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7101526017 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023.10.16-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101526017 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 1,053,137 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 516,497 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,907 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,638,541 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************ ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,638,541 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 838,541 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч Ж.************эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,638,541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.************ нь нэхэмжлэлийн шаардлага 1,638,541 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 838,541 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04/3429 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.************эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,638,541 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.************эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,638,541 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр 838,541 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,167 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ж.************ээс 20,583.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 20,583.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ