| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00334/И |
| Дугаар | 104/шш2024/00208 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 104/шш2024/00208
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ******* *******т байрлах, ******* ХК,
Хариуцагч: *******, *******, *******, *******, од оршин суух, овогт ийн , овогт гийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,100,540.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д., Д. нар нь ******* ХК-ийн Хан-Уул Номин юнайтед тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, ЗГ201843529876 тоот зээлийн гэрээ, БГХ/201843481200 барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,294,131 төгрөг, хүүгийн төлбөр 1,621,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,792 төгрөг, нийт 4,916,949 төгрөг төлсөн байна. Иймд дээрх № ЗГ201843529876 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,705,868.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,671,482.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 700,189.25 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг нийт 15,100,540.57 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү .гэжээ.
Хариуцагч Д., Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 15,100,540.57 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаварыг ойлголоо..гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,100,540.57 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,100,540.57 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 233,453 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 116,726 төгрөгийг улсын төсвөөс, 116,726 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д., Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,100,540.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 233,453 төгрөгийг тал хувиар бууруулантогтоож, 116,726 төгрөгийг улсын төсвөөс, 116,726 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д., Д. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА