Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00384

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******-ийн байран оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух,******* овгийн *******

Хариуцагч: Баянхонгор аймаг, , , , оршин суух, овгийн *******

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух, овгийн нарт холбогдох иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б., , Б. нар нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч нар нь одоог хүртэл зээлээ бүрэн төлөөгүй тул зээл 14,000,000 төгрөг үндсэн хүү 3,591,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 718,360 төгрөг нийт 18,310,160 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч *******-ийн болон хариуцагч Б., , Б. бид нэхэмжлэлийн хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч Б., , Б. нар нь *******-ийн нэхэмжилж буй 18,310,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Хариуцагч Б., , Б. нар нь *******-д 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 13,310,160 төгрөгийг төлж барагдуулна.

2.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

2.4. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б., , Б. нар нь зээл 14,000,000 төгрөг, хүү 3,591,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 718,360 төгрөг, нийт 18,310,160 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэх 13,310,160 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй Б., , Б. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 249,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,750 төгрөгийг, хариуцагчаас 124,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б., , Б. нар нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 13,310,160 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,500 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,750 төгрөгийг, хариуцагч Б., , Б. нараас 124,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ