Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 486

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6, 36.7, 36.8  дахь   хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.2015  оны шинэчлэн найруулсан   Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос  Э У гэм буруугийн үйлдлийг  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус  зүйлчлэн  ирүүлснийг 2015  оны шинэчлэн найруулсан    Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 20.16  дугаар зүйлийн 2 дэхь  хэсгийн  2.1-д   зааснаар, мөн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэг болгон,   Ч  И  гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг   2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16  дугаар зүйлийн 2 дэхь  хэсгийн  2.1-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй .

 

2.Б овогт Э У, Б овогт Ч И нар зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг  алдагдуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ЭУ  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

         4. 2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн   тусгай  ангийн  20.16 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар Э  У 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар, Ч И 2 /хоёр / жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Э.У өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас   эдлээгүй  үлдсэн  ял болох   2 /хоёр/ жил  9 /есөн/  сар  11 /арван  нэг/    хоногийн  ялыг  нэмж нэгтгэн  биечлэн эдлэх  ялыг 4 /дөрвөн/ жил 9 /есөн/ сар 11 /арван  нэг/  хоногийн  ялаар тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.У  оногдуулсан 4 /дөрвөн / жил 9 / есөн/ сар 11/  арван  нэг/  ялыг, Ч.И оногдуулсан 2/ хоёр/ жилийн  хорих ялыг нээлттэй  хорих  байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.У, Ч.И нарын цагдан хоригдсон нийт 536 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

         8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн  1.4-д зааснаар  шүүхийн  шийдвэр  хүчин төгөлдөр  болохоор  эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн   бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

        10. шүүхийн  шийтгэх  тотоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй  бөгөөд  шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.У, Ч.И нарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар , хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ