| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03890/И |
| Дугаар | 184/ШШ2024/03337 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03337
2024 06 12 184/ШШ2024/03337
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
4,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК-ид зөвлөхөөр ажиллаж байсан *******ын ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай компаниар үйлчлүүлсэн *** гэх хүний *******ы ажлын төлбөр болох 2,300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйлчлүүлсэн *** гэх хүний *******ы ажлын төлбөр 2,000,000 төгрөг нийт 4,300,000 төгрөгийг өөрийн дансаар авсан атлаа тухайн айл төлбөрөө төлөөгүй байгаа, өнөө, маргаашгүй хийнэ гэсэн гэж тайлбарлаж байсан боловч тухайн мөнгийг компанид тушаагаагүй хувьдаа авч хууль бусаар ашигласан болохыг тухайн үйлчлүүлэгч айлтай утсаар холбогдож мэдсэн учир компанид учруулсан эд хөрөнгийн хохирол 4,300,00 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Д.*******гаас компанийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас учирсан хохирол 4,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нөгөө талаас хариуцагч Д.******* нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 4,300,000 төгрөгөөс 618,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,682,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 613,670 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Д.*******д холбогдуулан 4,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 618,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,682,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 613,670 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 618,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,682,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 613,666 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 613,670 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Д.*******гаас 36,931 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 төгрөгөөс 41,875 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Д.******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***