| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03786/И |
| Дугаар | 184/ШШ2024/02644 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02644
| 2024 оны 05 сарын өдөр | Дугаар 184/ШШ2024/02644 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* бизнес төв ******* давхарт оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь иргэн /РД *******/-тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ22/353 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,642,*******02.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/05*******6******* дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч иргэн оршин суугаа хаяг, утасны дугаар нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...шүүх хуралд оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/363 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,642,*******02.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хэрэгт авагдсан 22/363 дугаартай зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/05*******6******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгчийн 184/ШЗ2024/05*******6******* дугаартай захирамжид нь Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, 01 дүгээр хэсэг, Алтай 01 дүгээр гудамжны 25 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн үндэслэлээр буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээл хүсэгчийн анкетад бичигдсэн ын Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалт ирсэн байна.
Мөн шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээл хүсэгчийн анкетад бичигдсэн ын дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна,
дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна гэх,
ын ээжийн гэх 88*******3-04************** дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй,
ын нөхөр гийн гэх 8040-1*******12 дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна,
ын эгч Б.ын гэх 8926-1*******12 дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна,
ын аав ийн гэх 8018-*******341 дугаарын утас руу залгахад би утасны дугаарыг нь мэдэхгүй, над руу залгахаар нь чиний дугаарыг өгчихье,
ын ээж гийн гэх 8804-*******341 дугаарын утас руу залгахад тийм хүн байхгүй,
2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ын аав ийн 8818-*******341 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 6-8, 9, , 14, 15 дугаар тал/
Иймд ******* эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан Алаг адуут овогт Баянбилэгийн Бадам /РД *******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /утас 9906-4969, 8910-99*******8/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ