Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

Б.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                     Э.Хосбаяр

Шүүгдэгч                                                                     Э.Чингүүн

Шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч                        А.Очбадрал

Шүүгдэгч Ц.Хүслэн, О.Тэмүүжин,

М.Одбаяр нарын өмгөөлөгч                                   Ч.Эрдэнэбат

С.Соронзонболд

Шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч                         М.Энхтуяа

Шүүгдэгч Б.Батзолбоотын өмгөөлөгч                  Б.Хүрэлсүх

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШТ/02 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох, Н.Хүрэлсүх нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох, М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн, Э.Чингүүн нарт холбогдох эрүүгийн 2121000000268 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Таргад овогт Бас-Эрдэнийн Дөлгөөн, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сити” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “Чойбалсан групп” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 20-12 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 02272612/

2. Жалбаа овогт Батсэнгээгийн Мөрөн, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “Чойбалсан групп” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 73-08 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 02272116/

3. Цахар овогт Даваахүүгийн Отгонбаяр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 38-48 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 02240215/

4. Боржгон овогт Наранбаатарын Хүрэлсүх, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 7-49 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 02280710/

5. Огтор халх овогт Баяржаргалын Эрдэнэтогтох, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, “Цагаан дэрс” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖБ 02312916/

6. Өлзийт овогт Мөнхбаярын Одбаяр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын холбооны улсын Үндэсний анагаахын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Найрамдал хотхоны 600А3-2 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 03261019/

7. Боржигон овогт Оюунбатын Тэмүүжин, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 03260312/

8. Үржин овогт Батбаярын Батзолбоот, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 40-44 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: УК 03211419/

9. Тайх овогт Цогтжавын Хүслэн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 33-36 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: УХ 03292519/

10. Боржигон овогт Эрдэнэсайханы Чингүүн, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны Улсын Московкий энержиский институтын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 9-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 03252516/

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд иргэн Э.Санчирыг “Тоёота Хариер” маркийн 65-09 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, алахыг завдсан,

шүүгдэгч Б.Мөрөн нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, М.Одбаяр, Б.Батзолбоот, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Б.Эрдэнэтогтох нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, М.Одбаяр, Б.Батзолбоот, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Б.Эрдэнэтогтох нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, М.Одбаяр, Б.Батзолбоот, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Н.Хүрэлсүх нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Д.Отгонбаяр, Б.Мөрөн, Б.Эрдэнэтогтох нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, М.Одбаяр, Б.Батзолбоот, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч М.Одбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Б.Батзолбоот, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч О.Тэмүүжин нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, Б.Батзолбоот, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Б.Батзолбоот нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Ц.Хүслэн нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Э.Чингүүн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Чингүүн нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  зааснаар,

шүүгдэгч  Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох, М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн, Э.Чингүүн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“....Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасан.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг зайлшгүй шалган тогтоож нотлох бөгөөд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу, бүрэн бус хийсэн байна. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрийн 370 /1хх-ийн 248-249/, 378 /2хх-ийн 2-3/, 385 /2хх-ийн 36-37/ тоот дүгнэлтүүдээр М.Одбаяр, Т.Төрболд, Б.Мөрөн нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх М.Одбаяр, Т.Төрболд, Б.Мөрөн нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн, хэзээ, яаж, ямар шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгоор хэрхэн учруулсан болохыг шалган тогтоогоогүй байна.

Мөн түүнчлэн прокуророос шүүгдэгч Э.Чингүүнийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлгээр шүүгдэгч Э.Чингүүн нь шүүгдэгч М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай бүлэглэж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, шүүгдэгч Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдсон болох нь тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Чингүүнийг иргэний нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн эзэмшлийн 65-09 УБИ улсын дугаартай Toyota harrier  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг устгаж гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллаж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн бусад этгээд хэн болох, тэдгээр оролцогч нар нь бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхэд оролцсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу, бүрэн бус хийжээ.

Уг эрүүгийн хэрэгт мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдол гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан байх боловч энэ талаар прокурор ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан атал мөрдөгчийн тогтоолоор 65-09 УБИ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд битүүмжилсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

Түүнчлэн прокурорын тогтоолоор уг хэрэгт яллагдагчаар татсан У.Сумъяабаатар, Э.Болдбаяр, Г.Ганбат, Т.Мөнх-Амьдрал, Т.Төрболд, Б.Сүх-Эрдэнэ нарт холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасан байх боловч уг тогтоолыг хэргийн бусад оролцогч нарт танилцуулж тэдгээрийн гомдол гаргах эрхийг хангаагүй байна.

Иймд эрүүгийн 2121000000268 дугаартай хэрэгт дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байгаагаас гадна тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, тухайн үйл баримт бий болоход хэн ямар шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгоор оролцсон, мөн үйлдлийн улмаас хэн ямар байдлаар хохирсон зэрэг хэргийн бодит байдал буюу нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн бус хийгдсэн, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байх тул шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох, М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн, Э.Чингүүн нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг ... шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч А.Очбадралын гаргасан “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол болон мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай... хүсэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй байна. ...” гэсэн дүгнэлт хийж:

- Шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох, М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн, Э.Чингүүн нарт холбогдох эрүүгийн 2121000000268 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж,

- Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Н.Хүрэлсүх, Б.Эрдэнэтогтох, М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн, Э.Чингүүн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Mac Gregor гэсэн бичигтэй бейсболын цохиур, бичлэг бүхий нэг ширхэг сиди, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын зурагтай анкет, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэлийг тус тус хэргийн хамт Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлж,

- Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгджээ.

Шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох, Н.Хүрэлсүх нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Чингүүн нь шүүгдэгч М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай бүлэглэн бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж шүүгдэгч Ц.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдсон болох нь тогтоогдохгүй байна.” гэж нэг шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугүй мэт дүгнэлт хийн миний үйлчлүүлэгч Б.Дөлгөөний эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.Чингүүн нь энэ хэрэг болохоос өмнө Б.Дөлгөөний машиныг Бунхан толгой гэх газраас эхлэн чулуу шидэж хамгийн сүүлд Хэрлэн сумын 7 дугаар багт болсон зодоонд идэвхтэй оролцож, гэмт хэрэг төгстөл хамт байсан байдаг. Мөн ингэж танхайрахаас гадна бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг давхар агуулсан байгааг анхан шатны шүүх тогтоолдоо тусгаагүй орхигдуулсан байна. Машины үзлэг болон Вендо ХХК-ийн үнэлгээ, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа болно.

Уг хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр Б.Дөлгөөнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “ ... Э.Чингүүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт буруутгаж ял төлөвлөж ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр Э.Чингүүний чулуу шидсэнээс машиныг онож бусдын эд зүйлд гэмтэл учруулсан байдал тогтоогдохгүй, нотлогдохгүй харин ч нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа.

Э.Чингүүний хувьд зодоон, хэрүүл маргаанд оролцоогүй хараад зогсож байсан Чингүүн, Төрболд  нарыг машинаар мөргөснөөс болж машиныг чулуудсан толийг нь хагалсан үйлдлийг хүүхдүүд хийсэн байдаг. Гэвч Чингүүн өөрийн эрхгүй чулуу шидсэн ч чулуу оноогүй байсан.

Энэ байдлыг харгалзан Чингүүн энэ хэрэг асуудал шийдэгдэж дуустал сургуульдаа ч явж чадахгүй сайн сайхан боломжоо алдаж байгаа учир нэг мөр шийдэгдээсэй гэж хүсэж өргөдөл бичиж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “...Чингүүний хувьд бусдыг уриалан дуудсан, хашгирсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргаагүй. Маргааныг зөвхөн хажуунаас нь харж байсан. Зодоон болохыг хараад зогсож байсан хүнийг машинаар дайрч 10 орчим метр газар чирж явсан байдаг. Ингээд энэ байдлыг хараад сандарч чулуу авч шидсэн байгаа. Яг Чингүүний шидсэн чулуу машиныг оносон эсэх нь эргэлзээтэй байна. Яг бичлэг дээрээс харахад Чингүүний чулуу шидсэн зүгт буюу машины хэсэгт сэв үүссэн зүйл байдаггүй. Эсрэг талд нь сэв үүссэн байдаг. Мөн араас нь Чингүүний хувьд чулуу шидээгүй. ...Батболд өмгөөлөгчийн хувьд Чингүүн буруутай мэтээр гомдол гаргасан байдаг. Үүнтэй холбоотой би гомдол гаргах болсон. ...Чингүүн энэ хэрэгт хамааралгүй байгаа. Тиймээс яаралтай шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Батзолбоотын өмгөөлөгч Б.Хүрэлсүх гаргасан тайлбар, саналдаа: “Батзолбоотын хувьд бусдын эд хөрөнгийг эвдэж устгах гэмт хэрэгт зүйлчлэгдсэн. Хоёр хүүхэд машинд дайруулсныг мэдээд Дөлгөөний машин руу гаднаас нь цохисон үйлдэл гаргасан. ...Энэ нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батзолбоотын хувьд дээд сургуульд суралцаж байгаа. Хүүхдийн ирээдүй чухал шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Прокурорт хэргийг буцаах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч А.Очбадрал гаргасан тайлбар, саналдаа: “Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн нөхцөл байдлын үед хоёр ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байсан. Үүнийг прокурор хяналгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.4 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох талаар дурдсан. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэлээ ч дахин шалгах нөхцөл байдал үүснэ. Тиймээс нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Мөн зарим холбогдогч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч гомдол гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн байсан. Бичлэгээс харахад нилээн хэдэн залуучууд байгаа нь харагддаг. Гэтэл хоёр талаас 5, 5 хүнийг шүүгдэгчээр татан оролцуулсан. Мөн мөрдөгчийн хувьд өөрт байхгүй эрхийг эдэлсэн үйлдэл гаргасан. Энэ бүхнийг шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  Ц.Хүслэн, О.Тэмүүжин, М.Одбаяр өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэл дээр би Соронзонболд өмгөөлөгчтэй санал нийлэхгүй байгаа. Хувийн шинжтэй үйл баримт болсон. Хоёр талаас хүн цуглуулж муудалцах санаа зорилго илэрхийлсэн үйлдэл гаргасан байдаг. Хэд хэдэн гэмт хэргийг нэг өдөр үйлдсэн байна гэдгийг би мэдэхгүй байна. Гэмт хэргийн сэдлийг анхнаас нь зөв тогтоох ёстой. Тэгж байж зүйлчлэл хөдлөшгүйгээр тогтоно.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Хүслэн, О.Тэмүүжин, М.Одбаяр өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан тайлбар, саналдаа: “...Зүйлчлэлтэй холбоотой маргаан гарсан нь үнэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Би ч гэсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж оролцсон. Шүүхээр хэргийг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зөвхөн камерийн бичлэгийн дагуу хоёр талаас 5, 5 хүнийг оруулж ирсэн. Яг ямар сэдэл шалтгааны улмаас энэ хүнийг яаж яллаж байгаа нь тодорхой бус байна. Нөхцөл байдлыг бүрэн тогтоож шалгах ёстой. Прокурорын хяналт энэ хэрэгт дутуу тавигдсан. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэж байгаа. Хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Хосбаяр гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолоор 4 үндэслэлийг зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Хамгийн эхний үндэслэлийг прокуророос хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичихгүй өнгөрсөн. Харин бусад үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машинд хэн хохирол учруулсан болох нь бүрэн нотлогдсон. Чингүүний хувьд тухайн үед зодоонд оролцож, машин руу нь чулуу шидсэн байдаг. Бүр Бунхан толгой дээр байх үед чулуу шидсэн болох нь нотлогддог. Энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн талаар дуудлага мэдээллийг хүлээн аваад 6 төрлийн үйл ажиллагаа явуулахаар, мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулж болохоор заасан байдаг. Өөрийн эрхийн хүрээнд машиныг нь битүүмжилсэн учраас заавал прокуророос зөвшөөрөл авах шаардлага байхгүй. 6 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 16 яллагдагчид танилцуулсан. Миний хувьд 1 дүгээр заалтыг хэвээр үлдээж бусад 3 заалтыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох, Н.Хүрэлсүх нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

“... 1. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрийн 370 /1хх-ийн 248-249/, 378 /2хх-ийн 2-3/, 385 /2хх-ийн 36-37/ тоот дүгнэлтүүдээр М.Одбаяр, Т.Төрболд, Б.Мөрөн нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх М.Одбаяр, Т.Төрболд, Б.Мөрөн нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн, хэзээ, яаж, ямар шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгоор хэрхэн учруулсан болохыг шалган тогтоогоогүй;

2. Шүүгдэгч Э.Чингүүнийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлгээр шүүгдэгч Э.Чингүүн нь шүүгдэгч М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай бүлэглэж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, шүүгдэгч Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдсон болох нь тогтоогдохгүй байна;  шүүгдэгч Э.Чингүүнийг иргэний нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн эзэмшлийн 65-09 УБИ улсын дугаартай Toyota harrier  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг устгаж гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллаж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн бусад этгээд хэн болох, тэдгээр оролцогч нар нь бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхэд оролцсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу, бүрэн бус хийжээ;

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан атал мөрдөгчийн тогтоолоор 65-09 УБИ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд битүүмжилсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна;

4. Прокурорын тогтоолоор уг хэрэгт яллагдагчаар татсан У.Сумъяабаатар, Э.Болдбаяр, Г.Ганбат, Т.Мөнх-Амьдрал, Т.Төрболд, Б.Сүх-Эрдэнэ нарт холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасан байх боловч уг тогтоолыг хэргийн бусад оролцогч нарт танилцуулж тэдгээрийн гомдол гаргах эрхийг хангаагүй байна. ...” зэрэг 4 үндэслэл зааж, дүгнэлтдээ тодорхой дурдсан байна.

Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, “хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай бичсэн өмгөөлөгч Ө.Батболд, М.Энхтуяа нарын гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Одбаяр, Т.Төрболд, Б.Мөрөн нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь 2021 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрийн 370 /1 хх 248-249/, 378 /2 хх 2-3/, 385 /2 хх 36-37/ тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Иймд энэ гэмтлийг хэн, хэзээ, яаж, ямар шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгоор хэрхэн учруулсан болохыг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед заавал нотолбол зохих байдлуудыг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Мөн уг хэрэгт яллагдагчаар татагдсан У.Сумъяабаатар, Э.Болдбаяр, Г.Ганбат, Т.Мөнх-Амьдрал, Т.Төрболд, Б.Сүх-Эрдэнэ нарт холбогдох үйлдэл холбогдлыг прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогч нарт танилцуулж тэдгээрийн гомдол гаргах эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүх хуралдаанд оролцож буй прокурор Э.Хосбаяр нь “6 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 16 яллагдагчид танилцуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд бусад яллагдагч хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулсан баримт хэрэгт байхгүй байх тул /5 хх 191-202/  дээрх хуулийн заалттай нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Чингүүнийг иргэний нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн эзэмшлийн 65-09 УБИ улсын дугаартай Toyota harrier  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг устгаж гэмтээн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэвч уг машинд үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан /1 хх 13-15/, “Вендо” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайланд бичигдсэн /5 хх 167-168/ эвдрэл гэмтлийг учруулахад тухайн хэрэгт оролцсон этгээдүүд холбоотой эсэхийг нарийвчлан шалгаагүй, тухайлбал, уг машинд учирсан гэмтэл хэний үйлдлийн улмаас учирсан болох нь тодорхойгүй тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгдэгч Э.Чингүүн нь шүүгдэгч М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай бүлэглэж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, шүүгдэгч Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдсон болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Мөн шүүгдэгч Б.Дөлгөөний гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 65-09 УБИ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд битүүмжилсэн тухай асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох, Н.Хүрэлсүх нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэсэн заалтыг бүрэн хангаагүй, хэт ерөнхий байдлаар бичигдсэн байна.

Тухайлбал,  шүүгдэгч Б.Дөлгөөнийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд иргэн Э.Санчирыг “Тоёота Хариер” маркийн 65-09 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, алахыг завдсан гэж;

- шүүгдэгч Б.Батзолбоотыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Э.Чингүүн, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж;

- шүүгдэгч Э.Чингүүн нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд М.Одбаяр, О.Тэмүүжин, Б.Батзолбоот, Ц.Хүслэн нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Н.Хүрэлсүх, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллах дүгнэлт бичиж ирүүлжээ.

Иймд яллах дүгнэлтийг тодорхой, ойлгомжтой өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Дөлгөөний үйлдлийн улмаас хохирогч Э.Санчирын биед ямар ямар гэмтэл учруулж алахыг завдсан болох, шүүгдэгч Б.Батзолбоот, Э.Чингүүн нар нь ямар эд хөрөнгөд хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу бичиж ирүүлэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/02 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Мөрөн, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэтогтох, Н.Хүрэлсүх нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Чингүүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ЭНХЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                                       О.БААТАРСҮХ

                                                                                                              Ж.ДОЛГОРМАА