Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00358

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00358

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 091 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Б.******* миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага хүсэж байгаа. Гэтэл ******* аймгийн авто баазад жолоочоор ажилласан 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 16-ны хугацааны халагдсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалын хэлтсээс энэ хугацаанд ажилласан жилээ тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Мөн ББХК-ны 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн хооронд ажилласан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч цалингийн шимтгэл төлөгдсөнийг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр ажилласан жил хасагдах гэж байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүссэн юм.Иймд Б.******* миний бие нэгдүгээрт 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 16-ны ******* аймгийн авто баазад жолоочоор ажилласан 1 жил, 3 сар, 21 хоног ажилласан хугацааг тогтоолгоё. Хоёрдугаарт 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ББХК-д ажилласан 1 жил, 5 сар, 17 хоног жолоочоор ажиллаж байсан хугацааг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... ******* аймгийн авто баазад 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр 16-ны өдөр хүртэл, бүрэн бус хувьцаат компанид 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл тус тус жолоочоор ажиллаж байсан. ******* аймгийн бааз нь улсын өмч байж байгаад хувийн өмч болж тусдаа гараад нэртэй бүрэн бус хувьцаат компани болсон. Нийгмийн даатгалаас заавал цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт бичийг авч ир гэсэн. Гэтэл цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь байхгүй. Компаниас нь асууж үзэхэд байхгүй гэсэн. Хамт ажиллаж байсан хүмүүсээс нь гэрчийн тодорхойлолт бичүүлж авсан. Тухайн үеийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь байдаг эсэхийг мэдэхгүй гэсэн ... Миний нөхөр Б.******* нь 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс ******* аймгийн баазад жолоочоор ажилд орж, 1993 оны 09 дүгээр 16-ны өдөр халагдаж тушаал нь гарсан. 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл бүрэн бус хувьцаат компанид ажиллаж байсан. Гарсан орсон тушаал байгаа боловч цалингийн тодорхойлолт байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир ******* аймгийн баазад ажилласан 1 жил 3 сар, бүрэн бус хувьцаат компанид ажилласан 1 жил 5 сарын хугацааны ажилсан жил тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1992 оноос 1995 он хүртэл улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь ******* аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Б.******* нь ******* аймгийн үйлчилгээний авто баазад 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл жолоочоор, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ББХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Тээврийн техник мэргэжлийн дунд сургуулиас 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түүнд олгосон 144854 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн үйлчилгээний авто баазын даргын 1992 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс ахуй үйлчилгээний авто баазад жолоочоор авч ажиллуулав, ББХК-ний захирлын 1993 оны 09 дүгээр сарын 25-ны 01 тоот тушаалаар Монгол улсын аж ахуй нэгжийн хуулийн дагуу аж ахуй нэгжийн нэр өөрчлөгдөж 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс ББХК-нд жолоочоор авч ажиллуулав, ББХК-ний захирлын 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар 1995 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэх бичвэр бүхий тэмдэглэлүүд, 16 дугаар авто баазын даргын 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал, авто баазын даргын 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, ББХК-ний захирлын 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай ажилд шилжүүлэн авах тухай тушаал, түүний хавсралтын 6-рт Б.******* эрэмбэлэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, гэрч Н.Нарангэрэл, Ч.Володя, А.Идэрсайхан, Ч.Түмэнбаяр нарын тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг тухайн үеийн нэршлээр ******* аймгийн үйлчилгээний авто баазад 1992 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 9 дугаар сарын 25-ны өдөр хүртэл жолоочоор, 1993 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ББХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ