Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02594

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27

181/ШШ2024/02594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............. давхар, ....тоотод байрлах, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Э ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А... оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О ББСБ ХХК нь Цэдэв овогтой Эрдэнэчулуунтай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-11645 тоот зээлийн гэрээ байгуулан 6.299.900 төгрөгийн зээлийг сарын 3.10 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Омни Смарт ХХК-иас Iphone 14 promax /256 GB/ загварын гар утас худалдан авсан.

Гэвч зээлдэгч зээл авсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт төлөлгүй зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, утас нь холбогдохгүй, байгаа газар нь тодорхойгүй, ....од оршин суудаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа учир шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн өргөдлийн маягт, Нэхэмжлэх зэргийг ирүүлжээ. /хх 3-13/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Ц.Э ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас О ББСБ ХХК, нөгөө талаас Ц.Э нар харилцан тохиролцож 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээг байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Дээрх гэрээ болон түүний иргэний үнэмлэхийн хуулбарт Ц.Э ы оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунднаран 5 дугаар гудамж 147 тоот гэж тусгажээ.

4.Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ц.Э нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг 02/820 тоот албан бичгээр тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч .... хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, хаягаар очиход ийм хүн байхгүй гэсэн тэмдэглэгээг шуудангийн байгууллагаас хийж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э ы оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Ц.Э /Регистрийн дугаар:Д..../-ыг эрэн сурвалжилсугай.

2.Ц.Э /бүртгэлтэй хаяг: ......................./-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О.ь утас:8., Д.Ц. утас:.7/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ