Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02950

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03 182/ШШ2024/02950

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч....д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 856,397.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Долнь ...финанс ББСБ ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ2121672х тоот зээлийн гэрээ байгуулж 949,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь ...финанс ББСБ ХХК-аас олгосон зээлээр А32 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 470,601.97 төгрөг, үндсэн хүү 325,241.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,554.20 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 856,397.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Долнь нэхэмжлэлийн шаардлага болох 856,397.90 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ...финанс ББСБ ХХК нь хариуцагч С.Долгорсүрэнд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 856,397.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 856,397.90 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. ...финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Долгорсүрэнд холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 856,397.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,103.55 төгрөгийн 50 хувь буюу 12,551.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,551.775 төгрөг болон хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 12,551.775 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ