| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03749/И |
| Дугаар | 182/ШШ2024/03030 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03030
| 2024 07 09 | 182/ШШ2024/03030 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,490,476.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,490,476.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ2123044х тоот Зээлийн гэрээ байгуулж 1,499,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Хэрэглээний зориулалтаар зээлийг авсан болно. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр А72 загварын утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 843,278.06 төгрөг, үндсэн хүү 557,781.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,417.47 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 1,490,476.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,490,476.87 төгрөгийг ******* овогтой *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,490,476.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 490,476.87 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,490,478.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.******* ******* ББСБ ХХК, Б.******* нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ2123044х дугаартай, жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1,499,900 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 490,476.87 төгрөг, нийт 1,490,478.87 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,490,478.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 490,476.87 төгрөг, нийт 1,490,478.87 төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,797.63 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 19,398.8 төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 19,398.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ