| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03365/И |
| Дугаар | 102/ШШ2024/03281 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03281
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03281 | Улаанбаатар хот |
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 598,590 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 299,295 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 299,295 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 18,608 төгрөгөөс 9,304 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,304 төгрөгийг, хариуцагчаас 9,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ