Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03501

 

 

 

 

 

 

 

  

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03501

Улаанбаатар хот

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,554,506 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 554,506 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 55,823 төгрөгөөс 27,911 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 27,911 төгрөгийг, хариуцагчаас 27,911 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ