| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03133/И |
| Дугаар | 181/ШШ2024/02840 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02840
2024 07 26 181/ШШ2024/02840
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: ОК ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 100,166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ББСБ ХХК нь Г.Н-тай 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 341 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Зээлдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй zl2694002 тоот зээлийг ХААН банк дахь ... тоот дансанд шилжүүлэн авсан.
Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар:
1. zl2694002 тоот зээл 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусч үндсэн зээлээс 34,391 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 65,609 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 455 хоног /зээлийн гэрээний 45 + хугацаа хэтэрсэн 230 + 4 удаагийн сунгалтаар 180 хоног/-ийн хүү 78,280 төгрөг + шимтгэл 0 төгрөгөөс хүүнд төлсөн 43,724 төгрөгийг хасаж, нийт хүү 34,556, нийт дүн 100,166 төгрөг болсон.
Иймд хариуцагч *******аас үндсэн зээл 65,609 төгрөг, нийт хүү 34,556 төгрөг, нийт 100,166 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Г.Н нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 100,166 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 100,166 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 100,166 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2,275 төгрөгийг, хариуцагч *******аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ