| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00429/И |
| Дугаар | 103/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00434
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2024/00434 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* тауэр, 19 давхар 190******* тоотод байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 408,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 408,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Н.Өлзийбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBI******* цахим зээлийн үйлчилгээнд дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 220,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 20,700 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4.2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4.2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний *******.1.******* дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Н.Өлзийбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. 2024 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн төлбөртэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 220,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 13,200 төгрөг, хүүгийн үлдэгдэл 174,847 төгрөг, нийт 408,047 төгрөг байна. Иймд зээлдэгч 408,047 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.Өлзийбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн, нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн төлбөр болох 408,047 төгрөгийг 7 дугаар сард багтаагаад 2 хувааж бүрэн төлж барагдуулна, надад маргах зүйл байхгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Н.Өлзийбаяр нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 408,047 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 408,047 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,910 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,4************** төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,4************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ