Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0002

 

Л.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд: Прокурор Т.Г Ялтан Л.Т Нарийн бичгийн дарга Б.Г нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой Л.Т-д холбогдох,  эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Л-н Т.

Шүүгдэгч Л.Т нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 08-01 тоотод Ж.А-тай маргалдан зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн Л-н Т-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Л.Т-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж, 2 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Л.Т давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ж.А-г би зодоогүй. Хохирогчийн биед олон тооны гэмтэл би учруулаагүй. Ж.А нь машины аваар осолд орж байсан ба нөхөртэйгээ гэр бүлийн маргаантай байдаг тул дээрх гэмтлийг өөр байдлаар авсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” овогт Л-н Т нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт Ж.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв.

Л.Т-д оногдуулсан торгох ял түүний хэмжээ ялтны гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд Л.Т-н “...Ж.А-г би зодоогүй. Хохирогчийн биед олон тооны гэмтэл би учруулаагүй. Ж.А нь машины аваар осолд орж байсан ба нөхөртэйгээ гэр бүлийн маргаантай байдаг тул дээрх гэмтлийг өөр байдлаар авсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн...” тохиолдолд эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөнд тооцон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тул Л.Т-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.1 зааснаар гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож Л.Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 3 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3., 323 дугаар зүйлийн 323.1.1., 325 дугаар зүйл, 208 дугаар зүйлийн 208.1.1.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ялтан Л.Т-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар Л.Т-г гэм буруутайд тооцсон, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар Л.Т-г хэргийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 2. Д.Т-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧИД Ц.ТУЯА З.ХОСБАЯР