Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02869

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02869

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, ОК ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Ж.С /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,574,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОК ББСБ ХХК нь Ж.Стой 2022.05.03-ны өдөр 7910 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 4,9 хувийн хүүтэй Z6214496 тоот зээлийг Хаан банк дахь 5042337199 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Ж.С нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Ж.С гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.06.13-ны өдрийн байдлаар Z6214496 тоот зээл 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,000,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 772 хоног /зээлийн гэрээний 60+хугацаа хэтэрсэн 292+7 удаагийн сунгалтаар 420 хоног/-ийн 1,260,933 төгрөг+шимтгэл 0 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 686,000 төгрөгийг хасаж нийт хүү 575,933 төгрөг, нийт дүн 1,574,933 төгрөгийг Ж.Сос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ОК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Сд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,574,933 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, хариуцагч Ж.С нар 1,574,933 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгаа ба хариуцагч уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 574,933 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ОК ББСБ ХХК нь хариуцагч Ж.Сд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,574,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, хариуцагч Ж.С нар 1,574,933 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 574,933 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, хариуцагч Ж.С нар 1,574,933 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ж.С уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 574,933 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ОК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,148 төгрөгийн 50 хувь буюу 20,074 төгрөгийг буцаан олгож, үлдэх 20,074 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 20,074 төгрөгийг хариуцагч Ж.Сос гаргуулж, нэхэмжлэгч ОК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС