Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03119

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03119

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* гол овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Хариуцагч Х.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Т.*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 онд Х.*******той танилцаж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э., 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Э.******* нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.*******гоос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв. 

 

2.Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.*******тай 2007 онд анх танилцаж, 2019 онд гэр бүлийн гэрлэлтээ батлуулсан Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Э., 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Э.******* нар төрсөн. 2020 оноос хойш Т.******* нь гэр бүлээс гадуур харилцаатай болж бидний хооронд маргалдах, зөрчилдөх асуудал гарах болсон. 2021 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарч байх хугацаанд 2 охиндоо болон Т.*******ад мөнгөн тусламж үзүүлж байсан бөгөөд одоо ч үзүүлж байна. Х.******* миний бие одоо өөр амьдрал зохиож, шинэ гэр бүлтэй болж байгаа тул Т.*******тай хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Охин Э., Э.******* нарыг хамт ээж Т.*******тай хамт амьдрахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг, охин Э., Э.******* нарын сургалтын төлбөрийг цаг тухайд төлнө гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00134 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолт зэргийг, хариуцагчаас хариу тайлбар өгсөн. Шүүхээс хүүхдийн санал авах ажиллагаа явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Х.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэх тайлбар гаргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00134 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Гэрлэгчид 2007 онд танилцаж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Э., 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Э.******* нарыг төрүүлж, өсгөжээ. /хх-ийн 4, 6-7 тал/

 

8.Нэхэмжлэгч Т.******* нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй гэх, хариуцагч Х.******* нь миний бие Г.тай гэр бүл болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэж мэтгэлцэв.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Иймд гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж үзлээ.

 

10.Гэрлэгчидийн дундаас 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э., 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.******* нар эхийн асрамжид амьдарч байгаа, хүүхдийн санал, насны байдал, эцэг эхийн тохиролцоо зэргийг харгалзан үзэж, эхийн асрамжид үлдээх үндэстэй байна.

 

11.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.*******гоор сар бүр тэжээн тэтгүүлэх үндэстэй.

 

12.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

13.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.

 

14.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* гол овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э., 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.******* нарыг эх Т.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.*******гоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******ад олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ