| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00369/И |
| Дугаар | 145/ШШ2024/00338 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 145/ШШ2024/00338
| 2024 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 145/ШШ2024/00338 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............... дугаар баг, .................давхарт байрлах, “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................. сумын ............. дугаар баг, .............. тоотод оршин суух, ............... онд төрсөн, .............. настай, .............. овгийн Э............... Б..................т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 684404.62 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б................ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХХК-ийг төлөөлж Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б...... нь “............” ХХК-ийн Өвөрхангай салбараас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ................... тоот зээлийн гэрээ байгуулан 1000000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.95% хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Э.Б нь үндсэн зээлийн улдэгдэл 569852,67 төгрөг, зээлийн хүү 100051.95 төгрөг, нотариатын төлбөр 14500 нийт 684404,62 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Зээлдэгч Э.Б нь зээл авснаас хойш төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн байнга нэхүүлж шаардуулдаг, утсаа авдаггүй. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. “..............”-ын зүгээс зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээл төлөх бодит боломжийг олгосон боловч зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Зээлийн гэрээний 5.1.3 дугаар заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалсан. Иймд Э.Б.............оос үндсэн зээлийн улдэгдэл 569852,67 төгрөг, зээлийн хүү 100051.95 төгрөг, нотариатын төлбөр 14500 төгрөг нийт 684404.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “..................” ХХК-нд 684404.62 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээлийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 20-нд 228500 төгрөг, 9 дүгээр сарын 20-нд 228500 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 227404.62 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч Э.Б...................т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 684404.62 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Б.................... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 684404.62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н............... зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “................” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 684404.62 төгрөгийг хариуцагч Э.Б төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Б.................оос 10488 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20976 төгрөгний 50 хувь болох 10488 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20976 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА