Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02980

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02980 Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ байрлах, А  ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суух, Б-ийн Э  /РД:.........../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 63.380.075,46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Золт ургийн овогтой Б-ийн Э  нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Аш  ХХК-тай ЗГ220323 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан 70.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөлттэй байх нөхцөлтэй зээлж авсан. Зээлийн гэрээг байгуулахдаа талуудын хооронд ..............оот Барьцааны гэрээг байгуулан иргэн Б-ийн Эл, Ө-тийн М  нарын өмчлөлийн HOWO.ZZ2357-N3847A загварын ............ арлын дугаар, ....УНД Улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машин, БГД-ийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 65 дугаар байрны 45 тоот хаягт, ................ загварын ............. арлын дугаар, ....УНД улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машинуудыг барьцаалсан.Иргэн Б.Э нь нийт дүнгээрээ үндсэн зээлийн төлбөрөөс 34.664.844 төгрөг,хүүгийн төлбөрөөс 16.186.549 төгрөг төлж, үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан шаардлагыг огт биелүүлэлгүй өдий хүрсэн.Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд: Зээлдэгч Б-ийн Э-аас ЗГ220323 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 35.335.156 төгрөг, зээлийн хүү 27.730.292,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314.626,78 төгрөг нийт 63.380.075,46 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээгээр барьцаалагдсан болох өөрөө буулгагч ачааны машинаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ашид голомт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 63.380.075,46 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг барьцаанд байгаа HOWO маркийн машины зарж борлуулан төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК зээлийн гэрээний үүрэгт 63.380.075,46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Э-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.Элбэгжаргал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А  ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Эл-лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63.380.075,46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545.050,38 төгрөгөөс 272.525,38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 272.525,38 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Э-лаас 272.525,38 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО