| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00398/И |
| Дугаар | 133/ШШ2024/00338 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00338
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******* миний бие ******* төрсөн. Одоо ********** настай. Би ********өдөр ******** нас хүрч 1986 оны 07сарын 01-ээс Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад 1987 оны 10 сарын 01 хүртэл малчинаар ажилласан. 1987 оны 10 сарын 01-ээс 1989 оны 10сарын 01 хүртэл цэргийн алба хаасан. 1990 оны 01 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31 хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар ажилласан. 1991 оны 01 сарын 01-ээс 1995 оны 12 сарын 31 хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт аав ээжийн хамт мал маллаж байсан. Миний бүрдүүлсэн материалыг үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********* 1986, 1990 онуудын цалин хөлсний цэс,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 325 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********** 1991-1995 онуудын мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарн 12-ны өдрийн 326 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********* 1987 оны цалин хөлсний цэс,
- ******** төрсний бүртгэлийн лавлагаа
- *******нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- ******* хугацаат цэргийн алба хаасан лавлагаа
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч ********** нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчин байсан ********** нь 1986 онд 329,29 төгрөг 1990 онд 9950 төгрөгийн цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч бригадад малчин байсан ********* 1986, 1990 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчин байсан ******** нь 1987 онд 318,5 хоногт 2621,90 төгрөгийн цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч бригадад малчин байсан ******* 1987 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаартай архивын лавлагаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар тус аймгийн Тонхил сумын харъяат ****** алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ******* нөхөр ******, хүүхдүүдэд ****** настай, ********* настай, Баярсайхан 13 настай, ******** настай, ********* настай, ********* настай, ******* настай, ****** настай гэж бүртгэгдсэн,
Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.
- Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ********* БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256/263/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 653821 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
5. ********** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 325 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Там багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********** мал маллаж байсан хугацаа 1991-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгч Ц.Баярсайханы эцэг Д.Цэрэнгийн 1991-1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ********* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ********** нь ************өдөр төрснийг ******** оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 84 дугаарт бүртгэжээ. Эцэг *****, эх *********** гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *********, **********, нар нь гэр бүл болсныг ******** оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 42 дугаарт бүртгэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ********** нь 1991-1995 онуудад эцэг ********** өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
6. Иймд ********** 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ