| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00306/И |
| Дугаар | 133/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00345
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй
Хариуцагч: **************** холбогдох
улсаас өгч буй хүүхдийн хувиарт өмч болох мөнгөн тэтгэмжийг өөрийн нэр дээр хадгаламж эзэмшигчээр тогтоолгосон 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***********/цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********/цахимаар/, хариуцагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: улсаас өгч буй хүүхдийн хувиарт өмч болох мөнгөн тэтгэмжийг өөрийн нэр дээр хадгаламж эзэмшигчээр тогтоолгосон 7,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ********* миний бие ********** 2010 онд танилцаж, 2012 оны 03 дугаар сарын 05-нд 0123860 тоот гэрлэлтийн баталгаа авсан. 2024 оны 03 сарын 11 ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00104-р шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Манай нөхөр ******* аав ********** нь миний хүү ************ 2012 онд төрөхөд улсаас өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Говь-Алтай аймаг, Хөхморьт сум дахь Хаан банк дээр очиж өөрийн нэр дээр хадгаламж нээлгэж 2012 оноос одоог хүртэл авч байсан тул тус хадгаламжинд хуримтлагдсан 7,000,000 төгрөгийг шилжүүлэн аваад өгөхгүй байгааг гаргуулж олгоно уу. 2024 оны 03 сарын 11-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00104-р шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүү *********** улсаас өгдөг тэтгэмжтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хамт бичсэнийг шийвдэрлээгүйгээс нотлох баримт болох 2 дансны хуулга тус хэрэгт үлдсэн болно. Нэхэмжлэгч нотлох баримт болох дансны хуулгыг авах боломжгүй байгаа тул нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тусад нь гаргасан болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болно гэв.
3. Хариуцагчийн тайлбар: 2012 онд төрсөн манай ач хүү байгаа юм л даа. Тэр үед нь хүүхдийн мөнгө өгдөг байсан. Тухайн үед 20,000 төгрөг өгдөг байсныг нь холбуулчихсан юм. Тэр нь бол байж л байдаг. Эцэг, эх хоёр нь бол авна, иднэ гээд олон жил болж байгаа. 18 нас хүртэл нь хадгалж байгаад насанд хүрсэн үедээ энэ мөнгөө авч болох юм билээ. Хүүхдийн хэрэглээ гэж байна л даа. Гэхдээ манай хүү хүүхдүүддээ шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг сар, сард нь өгөөд явж байгаа. Дээрээс нь хүүхдийн хэрэглээ, хичээлийн хэрэгсэл гэх мэтийг хангалттай өгч байгаа. Тэгэхээр би энэ мөнгийг нь өгөхгүй гээд байсан ч юм байхгүй. 18 нас хүрэх үед нь 20 гаруй сая төгрөг болчих юм билээ. Одоо бол 8,000,000 төгрөг гараад явчихсан. 10 сард хүү нь бодогдоод 9 сая гаруй төгрөг болох юм. Энд таны гаргасан нэг захирамж байна л даа. Үүн дээр бол нэхэмжлэл үүсгэх шаардлагыг хангаагүй гэж буцаасан юм байна шүү дээ. Ер нь бол тэр дансны албан ёсны эзэмшигч нь байхгүй юу. Тэр үед бол өөрөө мэдээд нээчихдэг байсан. Тэгээд одоо ийм юм дээр надтай шүүхдээд явж байдаг. Энэ бол хуулийг ер нь хангаагүй юм байна ш дээ. Авна, барина гэсэн юм байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2024/00104 дугаартай шийдвэр
5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/**************/
- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/*************/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********** холбогдуулан улсаас өгч буй хүүхдийн хувиарт өмч болох мөнгөн тэтгэмжийг өөрийн нэр дээр хадгаламж эзэмшигчээр тогтоолгосон 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хариуцагч ************* нь шүүх хуралдаанд “...манай ач хүү 2012 онд төрсөн. Тэр үед нь хүүхдийн мөнгө өгдөг байсан. Тухайн үед 20,000 төгрөг өгдөг байсныг нь холбуулчихсан юм. Эцэг, эх хоёр нь бол авна, иднэ гээд олон жил болж байгаа. 18 нас хүртэл нь хадгалж байгаад насанд хүрсэн үедээ энэ мөнгөө авч болох юм билээ. Хүүхдийн хэрэглээ гэж байна л даа. Тэгэхээр би энэ мөнгийг нь өгөхгүй гээд байсан ч юм байхгүй. 18 нас хүрэх үед нь 20 гаруй сая төгрөг болчих юм билээ. Одоо бол 8,000,000 төгрөг гараад явчихсан. 10 сард хүү нь бодогдоод 9 сая гаруй төгрөг болох юм....” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзаж байна.
4. Нэхэмжлэгч ********** нь шүүх хуралдаанд “...Миний хүү ************ нь 2012 онд Ховд аймагт төрсөн. Бид хоёрыг гэрлэлтийн батлахгүй бол хүүхдийн нэр шилжүүлэхгүй гээд хадам аав болох *********** нь хүүгийн төрсний гэрчилгээ болон хадгаламжийг Хөхморьт сумд хадгаламж нээж өгсөн. Би ************н гэдэг хүнтэй гэрлэлтээ цуцлуулаад хэдэн сар болж байна. Одоо хүүхдийнхээ хадгаламжийг ааваас нь авъя гэсэн чинь өгөхгүй байгаа. Тэрийгээ л нэхэмжлэх гэж шүүхэд хандсан...” гэж тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгч ********* хүү *********** нэр дээрх хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр ********** нь бүртгэгдсэн болон уг дансанд 7,000,000 төгрөг байгаа болох нь 5337614752 тоот дансны депозит дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн уг дансанд 7,000,000 төгрөг байгаа талаар зохигч маргаагүй болно.
Нэхэмжлэгч ******** нь ************ холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, улсаас өгч байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өөрийн нэр дээр эзэмшигчээр тогтоолгох, дансанд нь урьд нь байсан мөнгийг тооцуулж нэмж гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2024/00104 дүгээр шийдвэрээр “...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ********, ******** нарын Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ************* дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3 дах хэсэгт зааснаар хүү ******** хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхийг ********** шилжүүлж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүү *********** 2012 оны 05 дугаар сараас хойшхи хугацааны төрөөс олгодог хүүхдийн мөнгийг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *******, *********** нарыг эх ********** асрамжид үлдээж...” шийдвэрлэжээ.
6. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэгт “хүүхдийн мөнгөн тэтгэмж” нь нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд хамаарахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно” гэж тус тус заажээ.
7. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2024/00104 дүгээр шийдвэрээр ********** асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байх тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эх ********* олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******** хариуцагч ******** холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Учир нь ******* асрамжинд ********** байгаа ба төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ********* хадгаламж нээж, хамтран эзэмшигчээр банканд бүртгүүлсэн болох нь талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмж хуримтлагдаж 7,000,000 төгрөг болсоныг асран хамгаалагч эх ******** олгох нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********** улсаас өгч буй хүүхдийн хувиарт өмч болох мөнгөн тэтгэмжийг өөрийн нэр дээр хадгаламж эзэмшигчээр тогтоолгосон 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************* олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************ олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ