| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04303/И |
| Дугаар | 182/ШШ2024/03617 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03617
| 2024он 09рын 06дөр | 182/ШШ2024/03617 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: байранд байрлах КХХК /РД: */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Боржигон овогт Чын Б/РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 551,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ч.Баас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 2023 оны 08, 09 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 84,700 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2,500 төгрөг, нийт 551,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, КХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Ч.Бнар 551,200 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ч.Б5 сарын хугацаанд дараах байдлаар хувааж төлөхөөр энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав.
Хариуцагч Ч.Бнь 551,200 төгрөгийг 5 хувааж төлөх буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 110,240 төгрөгийг тус тус нэхэмжлэгч КХХК-д төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч КХХК нь хариуцагч Ч.Бт холбогдуулан 551,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.Бнь 551,200 төгрөгийг 5 хувааж төлөх буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 110,240 төгрөгийг тус тус нэхэмжлэгч КХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,186 төгрөгийн 50 хувь болох 8,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 8,593 төгрөг, хариуцагч Ч.Баас 8,593 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Бнь 551,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 110,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 110,240 төгрөгийг тус тус нэхэмжлэгч КХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,186 төгрөгийн тал хувь болох 8,593 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8,593 төгрөг, хариуцагч Ч.Баас 8,593 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч КХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА