| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03510/И |
| Дугаар | 182/ШШ2024/03355 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/03355
| 2024 08 08 | 182/ШШ2024/03355 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Б СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
288.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э нь Чингэлтэй дүүргийн тоот хаягт суудаг бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг охироож, 2023 оны 01 сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох нийт 288.500 төгрөгийг төлөөгүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу Б.Эаас СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр 288.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Э би Б СӨХ-ны надаас нэхэж байгаа 288.500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно. Энэ талаар маргаангүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б СӨХ нь хариуцагч Б.Эд холбогдуулан 288.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 288.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Эд холбогдох 288.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 288.500 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 10.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5.000 төгрөгийг хариуцагчаас, 5.000 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН