Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 148/шш2024/00384

 

 

 

 

 

2024 оны 0 сарын 0 өдөр

Дугаар 14/ШШ2024/004

******* аймаг

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Б.*******тай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2011 оны 0 сарын 24-нд хүү У.*******-*******, 201 оны 0 сарын 24-нд охин У.*******маа, 201 оны 09 дүгээр сарын 01-нд охин У.*******, 2022 оны 09 дүгээр сарын 01-нд охин У.*******баяр нар төрсөн. Бид хамтран амьдарч эхэлснээс хойш гэр бүлээ батлуулаагүй. Миний амьдарч буй хаяг дээрх нагац эгчийн орон сууцанд амьдарч байсан. Одоогоор түрээсийн байранд амьдардаг. 201 оны 01 дүгээр сард гэр бүлийн маргаан зөрчлийн улмаас шүүхээр орж эвлэрч байсан. гэвч Б.******* нь зан авир муутай уурлахаараа уураа барьж чаддаггүй. Удаа дараа миний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл үзүүлж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 05 сарын 19-ний өдөр алгадаж цементэн шал руу түлхэж унагасны улмаас зүүн талын хавирга цууралт өгсөн. Маш их хардаж сэрддэг, Миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд а хүүгээ гэртээ харан ажилгүй сууж байгаа бөгөөд энэ хугацаанд сэтгэл санааны болон бие мах бодийн хохирлыг их амссан. Би өөрөө 0 хувь харааны хөгжлийн бэрхшээлтэй.Хэл амаар байнга доромжилдог. Уурлах үедээ үр хүүхэддээ хатуу ширүүн үг хэлдэг. Гэртээ байхгүй үед нь миний хувьд сэтгэл санаа тайван байдаг. Б.*******ын зан авир гаргаж буй үйлдэл нь миний үр хүүхдэд маш муу үлгэр дууриал болж цаашид хамтран амьдрахад хэцүү байгаа тул 4 хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

  Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Д.******* миний бие нь нөхөр болох Б.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргуулсан. Нөхөртэйгөө ярилцаад хамтын амьдралаа үргэлжлүүлэх болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

4.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 0,200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймаг, ******* сум , 0 од оршин суух, овогтой ******* /РД:МЮ405100/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймаг, ******* сум , 0 од оршин суух хаягтай, овогт Баатарын ******* /РД:МП61102/-д холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 0,200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН