Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/03749

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2024/03749 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 515.091 төгрөгийг хариуцагч А.А 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.103 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.051 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8.051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА