Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00332

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 149/ШШ2024/00332 Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******, 57 настай, эрэгтэй, ******* ******* /РД:*******/ утас- 99251184,99344955-ын гаргасан

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШУУХЭД ХУСЭЛТ ГАРГАХ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* би Хялганатын техникум төгсөж ирээд 1989 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 81 тоот тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс замын туслах ажилчнаар ажилд орж ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 195 тоот тушаалаар 1989 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс замын туслах ажилчнаас зүсмэлийн ээлжийн мастераар 1995 оны 01 дүгээр сарын 1 хүртэл Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуй Асралт хайрхан Компанид ажилласан юмаа. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 81 тоот, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 195 тоот тушаалууд байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс 1989 оны 03 дүгээр сарын 04-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28 хүртэл замын туслах ажилчнаар 1989 оны 08 дүгээр 29-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 14 хуртал зүсмэлийн ээлжийн мастераар 1992 оны 04 дүгээр сарын 15 ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 1 хүртэл Асралт хайрхан ХК-д зүсмэлийн ээлжийн мастераар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Хүсэлтэд холбогдох нотлох баримт 13 хуудсыг хавсаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч ******* хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь тухайн үеийн нэрээр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуй Асралт хайрханд 1989 оны 03 дүгээр сарын 04-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28 хүртэл замын туслах ажилчнаар 1989 оны 08 дүгээр 29-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 14 хуртал зүсмэлийн ээлжийн мастераар 1992 оны 04 дүгээр сарын 15 ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 1 хүртэл Асралт хайрхан ХК-д зүсмэлийн ээлжийн мастераар ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ-ийн 2 дугаар хуудас/, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 81 тоот, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 195 тоот , 1991 оны 07 дугаар сарын 29-ний №143 дугаар тушаалууд /ХХ-ийн 3-6 дугаар хуудас/,

гэрч *******, *******, ******* нарын тодорхойлолт /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд *******ын 1989 оны 03 дүгээр сарын 04-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28 хүртэл замын туслах ажилчнаар, 1989 оны 08 дүгээр 29-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 14 хуртал зүсмэлийн ээлжийн мастераар, 1992 оны 04 дүгээр сарын 15 ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 1 хүртэл Асралт хайрхан ХК-д зүсмэлийн ээлжийн мастераар ажилчнаар ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.

 

ؿ 115 115.2.1, 116, 118

 

ТОГТООХ :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ................ овогт Пүрэвийн Дашнямыг тухайн үеийн нэрээр ............................. сумын Түнхэлийн Мод бэлтгэлийн аж ахуйд 1989 оны 03 дугаар сарын 04 -өөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл замын туслах ажилчин, 1989 оны 08 дугаар сарын 29-өөс 1992 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл ээлжийн мастер, 1992 оны 04 дүгээр сарын 15-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Асралт хайрхан ХК-нд зүсмэлийн ээлжийн мастераар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.