Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03023

 

 

 

 

 

2024 08 16 181/ШШ2024/03023

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, ё/РД:р/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С байрлах, ё /РД:ё/-д холбогдох,

 

Олгогдоогүй цалин хөлс 5,100,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Агиймаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: б би ё-тай 2023 оны 4 сарын 23-ны өдрөөс засварын инженерээр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн үед гэрээ байгуулсан боловч захирлаар гарын үсэг зуруулсны дараа гэрээний нэг хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй, онцын шаардлага гараагүй учир би бас нэхэж аваагүй. Ингээд 2023 оны 10 сарын 3 хүртэл аль аль талдаа ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. 2023 оны 10 сарын 4 ний өдөр миний нуруу өвдөж эмнэлэгт үзүүлтэл (нурууны 1_3, 1_4, 1_5 - р үе хэт суулттай) цаашид хүнд ажил хийж болохгүй гэсэн тул өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгч ажлаас гарсан. Ажлаас гарсанаас хойшхи цалин болох 9-р сард ажилласан 22 хоног, 10-р сард ажилласан 3 хоног буюу нийт 25 хоногийн цалин болох 5,600,000 төгрөгөөс урьдчилгаанд 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл цалин болох 5,100,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 133,350 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч б 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч б миний бие ё-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч б нь хариуцагч ё-д холбогдуулан, 2023 оны 09, 10 дугаар сард ажилласан цалин, хөлснөөс дутуу олгогдсон 5,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч б нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг ирүүлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 5,100,000 төгрөгийг 2 удаа бд бүрэн төлж барагдуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Хариуцагч ё-д холбогдуулан, Олгогдоогүй цалин хөлс 5,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 36,700 төгрөг, мөн нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 48,325 төргөг, нийт 85,025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД