Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00599

 

 

 

 

 

2******* оны *******0 сарын *******6 өдөр

Дугаар *******0*******/ШШ2*******/00599

Улаанбаатар хот

 

 

 

 


2******* *******0 *******6 *******0*******/ШШ2*******/00599

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам *******лж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* дугаар хорооны ******* *******, ******* овгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******9 оны 0******* дугаар сарын -ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******8 настай, , боловсролтой, мэргэжилгүй, , охины хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******0 дүгээр байрны тоотод оршин суух, овгийн холбогдох эх байх эрхийг хязгаарлуулж, охин асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг 2******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:,

Нарийн бичгийн ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

******* дүүргийн ******* дугаар хорооны ******* ******* нь хариуцагч Ц. холбогдуулан эх байх эрхийг хязгаарлуулж, охин асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь тайлбар татгалзлалаа дараах байдлаар тодорхойлжээ.

*******.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн нь ******* дүүргийн *******0 дүгээр байрны тоотод болон төрсөн охин хамт амьдардаг. Тухайн иргэн нь архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг, архины хамааралтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, онлайн мөрийтэй тоглоом тоглодог, архи уусан үедээ болон мөрийтэй тоглоом тоглоод хожигдсон үедээ О.Марал-Эрдэнийг байнга зоддог, харанхуй өрөөнд түгждэг, бага насны хүүхдийн хажууд хүмүүстэй нийлж архидан согтуурдаг, хэрүүл маргаан хийдэг, бага насны хүүхдийг дагуулж танихгүй айлуудаар яван хэд хоногоор архи ууж хүүхдийн амь насыг аюултай байдалд байнга эрсдэлд оруулах нөхцөлийг удаа дараа гаргаж байна. О.Марал-Эрдэнэ нь ******* дүүргийн сургуулийн 2 дугаар ангид сурдаг, 7 настай. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ болон Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх явцад нь хоол хийж өгдөггүй, гэрт нь байгаа хоол хүнс хүүхдийн өдөрт авах илчлэг, амин дэм хангалтгүй, улирлын чанартай хувцас өмссөн. Мөн О.Марал-Эрдэнэ нь D витамины дутагдалтай ц нь товойсон нөхцөл байдалтай байна. Ярилцлагын тэмдэглэл үйлдэх явцад Би дээ бараг *******00 дах удаагаа эодуулж байгаа гэж хэлсэн нь хүүхэд архи уудаг дээ зодуулдаг, зодуулахаас айдаг, байнгын сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдсон. Мөн хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмж хүүхдэд зарцуулагддаггүй. Бага насны хүүхдийн хажууд архидан согтуурч байгаа нь хүүхдийн цаашдын сурч боловсрох, зөв хүн болж хүмүүжих, өсөж хөгжихөд муугаар нөлөөлж, буруу үлгэр дуурайлал болж байна. Иймд аюулгүй байдал, ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулах, эорилгоор иргэн ийг Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .******* дэх хэсгийг үндэслэн эх байх эрхийг хязгаарлаж, ийг эх байх эрхээ хязгаарлуулсан хугацаанд О.Марал-Эрдэнэтэй уулзуулахгүй байхыг холбогдох байгууллагад даалгаж, асран хамгаалагчаар тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хорооны засаг *******, нийгмийн ажилтны хэлж байгаа үнэн. Гэхдээ би охиноо тэгж айхтар зоддоггүй, харанхуй өрөөнд цоожилдоггүй. Би одоо гэртээ охинтойгоо байгаа. 9 сард машинд мөргүүлээд охиноо сургуульд нь хүргэж өгч авч чадахгүй байсан учраас ганцааранг нь явуулсан нь үнэн. Одоо би архи уухгүй, гэрээсээ гарахгүй байгаа. Хойшид охиноо хараад архи уухгүй байж чадна, эх байх эрхээ хасуулмааргүй байна. Би онлайн мөрийтэй тоглоом тоглодог, тэр мөнгөөрөө хоол хүнс авдаг. Ээжээсээ мөнгө авч байрны мөнгөө төлдөг, хоол хүнс, хувцас авдаг нь үнэн. Дахиж ийм асуудал гаргахгүй байж чадна гэв.

*******.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:ийн болон эгчийн тайлбарыг сонслоо. Бид нар энэ хүний хойноос 2******* оноос хойш л хөөцөлдсөн. Хороон дээр дуудаж ирээд байгаа байдлыг нь хэлэхээр ойлгож байгаа юм шиг уйлаад л явдаг. Тэгээд эргээд 7 хоноод бахь байдаг хэвээрээ байгаад байдаг. Энэ охин хэцүү байна. Танихгүй эрэгтэй хүнээр сургуулиас нь авахуулдаг. Охиноо дагуулаад архидаад алга болдог. Бүр ******* хоног алга болоод хайж хайж олсон чинь айлд шал согтуу байж байсан. эгчийг маш сайн ойлгож байна. Энэ удаа эх байх эрхийг нь хязгаарлуулахаа болиод нэг удаа харъя гэж бодож байна гэв.

*******.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Улаанбаатар хотод төрсөн эгч хамт амьдарч байгаа. Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй ажил хийж байна.ийн дүү нь өвчтэй байдаг, тэр хүүхдээсээ холдож чадахгүй харж асрах хэрэгтэй, би олсон хэдэн төгрөгөө энэ хэдэд зарцуулдаг, А.Хонгорзул нь оюутан, оюутаны сургалтын зардал,ийн байр хоол, хувцасны мөнгө гээд бүх л зардлыг би гаргадаг. Марал-Эрдэнийг аваачна гэхээр хэцүү байна. Энд ирж харах боломж байхгүй, би зөндөө л хэлдэг. Ойлголоо л гэдэг. Мөрийтэй тоглохоо боль гэж хэлмээр байна. Шүүх хүүхдийг ав гэвэл авах л байх. Аваад яах билээ гэж бодож л байна гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2******* оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүүргийн ******* дугаар хорооны хамтарсан багийн ************** дугаартай хурлын тэмдэглэл, Тохиолдлыг шилжүүлэх маягт ХБ0*******, Хамтарсан багийн үйлчилгээний төлөвлөгөөний маягт ХБ0*******, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт ХХ0*******, Хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт ХХ02, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ ХХ0*******, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэл, ******* дүүргийн ******* дугаар хорооны хамтарсан багийн илтгэх хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт,ийн архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн, зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан талаарх Цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн судалгаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.Шүүхээс ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, охин эс тайлбар авсан болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* ******* нь хариуцагч Ц. холбогдуулан эх байх эрхийг хязгаарлуулж, охин асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******-д Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно, .2-т эцэг эх байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргаж болно гэж зааснаар хорооны засаг *******ас шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна

*******. шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ нь 7 настай охиноо байнга зоддог, харанхуй өрөөнд түгждэг, бага насны хүүхдийн хажууд хүмүүстэй нийлж архидан согтуурдаг, хэрүүл маргаан хийдэг, бага насны хүүхдийг дагуулж танихгүй айлуудаар яван хэд хоногоор архи ууж хүүхдийн амь насыг аюултай байдалд байнга оруулдаг гэж тодорхойлжээ.

*******.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэг удаа итгэл хүлээлгээд үзье, охиныг ид нь үлдээе, дахин энэ байдал давтагдвал шүүхэд хандана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* дүүргийн ******* дугаар хорооны засаг ******* ******* овгийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох эх байх эрхийг хязгаарлуулж, охин асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

*******.Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар дахин шүүхэд хандах эрхтэй болохыг тайлбарласугай.

*******.Зохигчид нь энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ