Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2024/00389

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,013,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ажлын байрыг дэмжих хөтөХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-аас зээлсэн 10,000,000 төгрөг, холбогдох зардал 13,500 төгрөгийг нэмж 10,013,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Д нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас Баярсайханы Д нар нь харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэлийн шаардлага болох 10,013,500 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,013,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Д нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас Баярсайханы Д нар нь харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэлийн шаардлага болох 10,013,500 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Д нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр Нэг талаас Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас Баярсайханы Д нар нь харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,013,500 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов... гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 175,166 төгрөгийн тал хувь буюу 87,583 төгрөгийг хариуцагч Б.Дгаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ