Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/04855

 

 

 

 

 

202 10 ******* 101/ШШ202/0855

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл лж, тус шүүхийн шүүх дааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх даанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух,  Х******* Л******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, ******* хаягт оршин лах, ******* ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, ******* хаягт оршин лах, ******* нарт холбогдох,

 

20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж ,,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 202 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх дааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх дааны нарийн бичгийн М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Г.А нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Х.Л*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх даанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

БЗД-ийн *******-р хорооны иргэн Х.Л******* нь БЗД-ийн - ОНӨААТҮГ-т 2021 оны 07-р сараас эхлэн жолоочоор ажиллаж байсан боловч БЗД-ийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын *******-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 202 оны 03-р сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 202 оны 0-р сарын 0-ний өдөр гардан авсан.

 

Ажил олгогч БЗД-ийн - ОНӨААТҮГ-ын 202 оны 03-р сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.

 

Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа БЗД-ийн - ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д тухайн аймаг, сум, нийслэл, өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй-ийн -д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран" гэж Дүүргийн бүрэн эрхэд хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн - ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн , уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн нарыг тодорхойлсон болно.

 

Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 2 жил 5 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар нэхэмжилсэн болно.

 

 

 

Нэр

 

Ажилд орсон

 

Ажлаас гарсан

 

Ажилласан хугацаа

 

Нэхэмжлэх дүн

1.

Х.Л*******

2021.07 сар

2023.12.12

2 жил 5 сар

2,308,212*2=,,2

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн - ОНӨААТҮГ-ын жолоочоор ажиллаж байсан Х.Л*******ийн 20******* оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж ,,2 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Х.Л*******ийн нэхэмжлэлтэй ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж,,2 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна. ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг газрыг 20******* оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан. Монгол Улсын Засгийн 20******* оны 30 дүгээр тогтоолоор төрийн чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн нарт үүрэг болгосны дагуу ас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр -1, 2, 3, ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг даанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2. дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар даанаар хэлэлцэн -1,2,3, ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:

 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20******* оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тогтоолоор 1,2,3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт санал болгосноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг томилж, чөлөөлнө, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтооно, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Газрын захирал нь тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд өмнө ажлаа хариуцан тайлагнана гэж тус тус заасан. Мөн дүрмийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг өмнө тайлагнаж ажиллана гэж эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт Тамгын т тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн т хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ...... ойлгоно гэж заажээ. -1, 2, 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн Захирал нь тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн нь төсөвт байгууллага бөгөөд дүрмийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг Тамгын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан. - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн Захирал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн буруутай үйлдлээс үүдэлтэй байна. Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм. Иймд ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, д тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж ,,2 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ./хх *******-2/

 

3. Шүүх даанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Л*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* Төлөөлөгчдийн хурлын 2023.06.21-ний өдрийн 72 тоот тогтоолын хуулбар ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дааны тэмдэглэл №1, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол, Х.Л*******ээс 202.01.12-ны өдөр Б.Бт олгосон итгэмжлэл, ******* дөрөв ОНӨААТҮГ-ын захирлын 2023.12.*******-ны өдрийн Б/97 тоот Х.Л*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх 1-*******/,

 

3.2. Хариуцагч ******* хурлаас ирүүлсэн: 202.0.29-ний өдөр Г.Ад олгосон итгэмжлэл, Нийслэлийн ******* хурлын 2020.*******.0-ний өдрийн 02 тоот дааны тогтоол, хариу тайлбар, Нийслэлийн ******* хурлын дааны 20*******.06.29-ний өдрийн тоот тогтоол түүний хавсралт, 1,2,3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн дүрэм, Нийслэлийн ******* хурлын дааны 20*******.06.29-ний өдрийн 1 тоот тогтоол түүний хавсралт, 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай ******* хурлын дааны тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай 1,2,3, ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай тогтоол, түүний хавсралт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хх 16-17, 1-58/,

 

3.3. Хариуцагч ******* ас ирүүлсэн: 202.05.21-ний өдөр З.Бд олгосон итгэмжлэл, Нийслэлийн 2020.*******.05-ны өдрийн Б/188 тоот захирамжийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хх 33-3, 59-60/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Л******* нь хариуцагч ******* , ******* засаг нарт холбогдуулан, 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж ,,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 202 оны 05 дугаар сарын *******-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно. /хх 35/

. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

а. ******* хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар дааны тогтоолоор 1,2,3, ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргаж, уг тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг ******* д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 58-59/,

 

Дээрх тогтоолын дагуу 1,2,3, ОНӨААТҮГ-ын үйлчилгээг зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр иргэдийн Төлөөлөгчдийн д танилцуулахыг д үүрэг болгосон, Тамгын газраас тус үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгож бүрэн зогсоож, холбогдох санхүүжилт олгохгүй болсон, холбогдох банк дах харилцах данс зэргийг идэвхигүй болгосон үйл баримт тогтоогдож байх ба энэ нь ОНӨААТҮГ-ын 202 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх ******* /

б. ******* хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн ... ОНӨААТҮГ-ыг татан буулгасан тул тус захирлын 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн Б/97 тоот тушаалаар нэхэмжлэгч Х.Л*******ийг мөн өдрөөр тасалбар болгож, жолооч ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. / хх 8-10/

 

в. ******* хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор 1,2,3, ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэхдээ эдгээр т ажиллагсдын ажлаас халагдсаны тэтгэмж, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаар, түүнчлэн тэдэнд олгох тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг ажил олгогч ..., ОНӨААТҮГ-ын төсөвт хэрхэн тусгасан болохыг хариуцагч нар тодорхойлоогүй болно.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1Энэ хуулийн 65..2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ... ОНӨААТҮГ-ыг татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

5а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч ... ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулах, татан буулгах эрхтэй этгээд болох ******* хурал, уг хурлаас гарсан шийдвэрийг биелүүлж ажиллах ******* даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Х.Л******* нь ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулан авах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

 

6. Нийслэлийн ******* хурлын дааны 20******* оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тогтоолоор 1, 2, 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба уг дүрмийн 1.-т өмчлөгч нь байна гэж, мөн дүрмийн 3.1-т санал болгосноор газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэж тус тус заасан. 

6а. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-т нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байна.

 

6б.Түүнчлэн 1, 2, 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн дүрмийн 3.6, 3.7-т зааснаар нь тус удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн нь тай гэрээ байгуулж, ажлаа тайлагнахаар заасан.

 

6в. Иймд нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч ******* болон ******* ас шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд урьдчилан хандаж, ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх маргааныг шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийг хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэлгүй шүүхэд хандсан байна. /хх 12-*******/

7а.Хариуцагч нар нь 1, 2, 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг гаргах эрхтэй этгээдийн хувьд өөрсдийн гаргасан шийдвэрийн үр дагавар болох уг т ажиллагсдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болон ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэг үүссэн байна.

7б. Нэхэмжлэгч Х.Л******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж тус тус зааснаар ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмж авах эрхтэй.

7в. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын баримтыг үндэслэн тэрээр 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүртэл 2 жил 5 сар ажилласан тул 2 сарын хугацааны үндсэн цалинтай хэмжээний тэтгэмжийг дундаж цалин хөлсөө 2,308,212 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул 2 сарын тэтгэмжид ,308,212 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан олгох нь зүйтэй байна.

8. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7-т ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

8а. ******* нь тус өмчлөгч, нь үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул тэдэнд ажил олгогчийн, тодруулбал ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг буюу бүртгэл хийхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

8б. Нэхэмжлэгч Х.Л*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бүртгэл хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх 8/

8в. Иймд Х.Л*******ийн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 159,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай тус тус нийцнэ.

 

10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн эзгүйд хэргийг шүүх даанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 100.-т заасны дагуу урьд гаргасан тайлбарыг шүүх даан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1заасныг баримтлан хариуцагч ******* , ******* нараас ,,2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Л*******т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Л*******ийн 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч ******* , ******* нарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* , ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 159,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Л*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2., *******9.., *******9.5., *******9.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 1 хоног өнгөрснөөс хойш зохигч 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх даанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ