| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03078/И |
| Дугаар | 181/ШШ2024/03636 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03636
| 2024 10 01 | 181/ШШ2024/03636 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А би
Нэхэмжлэгч: ааааааааааааааааааааааа тоотод оршин суух Ааа ХХК /РД:2425/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах Ат холбогдох
а н ба хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022990 дугаарт бүртгэлтэй, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ааа ХХК-ийн захирал Ц.Онон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Ааа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ат холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт манай компанийг төлөөлж захирал Ц.Онон миний бие өөрөө оролцохоор болсон тул өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлээс татгалзаж байна.
Мөн Ааа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ат холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ааа ХХК нь Ат холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ааа ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2.‑т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ааа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ат холбогдох а н ба хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022990 дугаарт бүртгэлтэй, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/35368745 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Шийдвэрт зохигч давж заалдах гомдол гаргах, эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А