Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2024/00542

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2024/00542

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* , /РД:/-ын шүүхэд гаргасан,

 

Хариуцагч:******* *******, ******* ******* *******, , ******* , 00 , харцагууд /РД:МТ9*******01*******01/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл ,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: Б. /цахимаар/, хариуцагч П. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие 202 оны12 ******* сарын 24-ний өдөр иргэн П.д ,000,000 төгрөг дансаар зээлүүлэв. 5*******225422 тоот дансанд хийсэн. 2024 оны 2 ******* сарын 08-ны өдөр өгсөн гэж тохирсон юм.Эд юмаа зараад өгнө бас банк болон трактор зарж өгнө гэсэн боловч худлаа яриад өгсөнгүй. Мөнгөө өгөхдөө миний найз болох ой ийн 500188888 тоот данснаас шилжүүлсэн. Учир нь миний мөнгө тухайн дансанд тэр өдөр байсан юм. Миний бие нь түүнд итгээд өгсөн юм. Иймд ,000,000 төгрөгийг Пүрэвцэрэн ой аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан / цахим /тайлбартаа:

... Модны эрх авах гэж байгаа учраас 10,000,000 төгрөг авъя гэж хэлсэн. Бүтэхээр нь үлдсэнийг нь өгье гэж хэлээд урьдчилгаа болох ,000,000 төгрөгийг өгсөн. Хэд хоноод алга болчихсон. Өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Тэр ,000,000 төгрөгийг хэрхэн үрж, барагдуулсныг би мэдэхгүй. Өгсөн нь үнэн учраас мөнгөө авъя. 202 оны 12 ******* сарын 24-ний өдөр н. гэх хүний дансаар П.д өгсөн. Ажил бүтээлгэхээр ,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед П. та надад ,000,000 төгрөг өгчих таны ажлыг бүтээгээд өгье гэж хэлсэн. Эхлээд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Эхлээд ,000,000 төгрөгийг нь өгч байя гэж хэлээд ,000,000 төгрөгийг нь өгсөн. Ажил бүтээх гэдэг нь өөрөө таньдаг учраас модны эрх авч өгнө гэж хэлсэн. Модны эрх авна гэдэг нь хуурай мод бэлтгэх эрх авах гэж мөнгө өгсөн. 10,000,000 төгрөг болдог гэж хэлсэн. Хуурай мод бэлтгэх эрх авахдаа ,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн хүү, алданги, торгуулийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Амаар тохиролцсон. Хүү тооцсон зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан / цахим / тайлбартаа:

 

...Top of Form

Би анх 2022 оны 11 дүгээр сард энэ компанийг мэддэг болсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хэнтийгийн байдаг. Жил болгоны 12 ******* сард ойн цэвэрлэгээний ажлын сонгон шалгарруулалт зарлагддаг. Үүнтэй холбоотойгоор 20 гаран бичиг баримт бүрдүүлэх ажил байдаг.

Энэхүү гүйцэтгэлийг хийхэд тухайн аж ахуй нэгжийн тайлан, тоног төхөөрөмж, тэр аж ахуй нэгжийн байр байдал зэрэг бүрдүүлэх зүйл олон байдаг. Би өмнө нь санжит -д 202 оны ойн цэвэрлэгээний ажлын сонгон шалгаруулалтанд ялж, мод бэлтгэх зөвшөөрлийг авч өгч байсан. Тухайн үед төлөөлж оролцож байсан нотариатаар баталгаажуулсан баримтууд байдаг.

Сая нэхэмжлэгч хэлж байгаагаар ажил гүйцэтгүүлэхээр гэж хэлж байна. Өмнө нь санжит -ийн сонгон шалгаруулалтад ялсны дараа төлбөрөө өгөхгүй 4 сар болж байсан. Дараа оны энэ төлбөр дээр Б. болон гэрчээр дуудагдсан н. нартай ******* аймгийн *******анд уулзаж байсан. Бичиг баримтыг бүрдүүлж болно гэж хэлж байсан. Би хүнд худлаа яриад, бүтээж өгөөгүй зүйл байхгүй. Энэхүү тендер нь 2024 онд болох үедээ асуудалтай болсон байсан. Одоо авилгатай тэмцэх луу гомдлоо өгөхөөр бэлдэж байна. Энэхүү бичиг баримтыг бүрдүүлэхэд оюуны болоод хот хооронд зорчих зардал, бичиг баримт хийх тоног төхөөрөмж зэргийг бодож нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийг гаргаж өгөх саналыг тавьсан.

Нэхэмжлэгчийн зүгээс бүтээгүй учраас миний мөнгийг буцаагаад хий гэж хэлсэн. Тэр мөнгө орж ирснээс хойш бензин хийх, хоол идэх гэх мэтчилэн зардлууд гарсан учраас энэ мөнгийг бүтэн өгөх боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар утсаа авахгүй болсон гэж хэлж байна. Тухайн үед сонгон шалгаруултад тэнцээгүй гэдгээ мэдэхэд надад том цохилт болсон. Энэ аж ахуй нэгжийг өмнө жил бүрдүүлээд орж байсан. Энэ жил бүтэн бүрдүүлээд орж байхад асуудал үүссэн. Яагаад ийм болсон гэдгийг шалгаж, шаардсан.

Одоо би Авилгатай тэмцэх луу гомдлоо өгөхөөр ажиллаж байна. Энэ төлбөрийг надад ажил гүйцэтгэх төлбөр гэж өгсөн. Анх 10,000,000 төгрөгийг өгнө гэж ярьж байсан. Надаас шалтгаалахгүй зүйлээс болж би мөнгийг нь эргүүлэн өгнө гэж хэлж байсан. Би мөнгийг нь өгөөгүй удаасан нь үнэн. Шүүхээс маргаанаа таслуулахаас өөр аргагүй болж байна гэв.

Bottom of Form

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.гийн шүүхэд гаргасан ... П.аас зээлсэн ,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; нэхэмжлэгч Б. нь 202 оны 12 ******* сарын 24-ний өдөр ,000,000 төгрөгийг М.ийн эзэмшлийн 5*******225422 тоот дансаар зээлийн урьдчилгаа зориулалтаар шилжүүлж аман хэлцэл хийгдсэн болох нь нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэргйн 4 дэх талд авагдсан Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн дээрх ,000,000 төгрөгийг өөрийн дансаар П.ын дансанд шилжүүлсэн талаар гэрч М. /хх-ийн 70-71 тал/ мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.

Харин талууд тайлбартаа ... дээрхи ,000,000 төгрөгийг өгч авалцахдаа дээрхи хэлбэрээр / дансаар / өгч авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч нэхэмжлэгч нь уг ,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэх, хариуцагч нь уг мөнгийг /,000,000 төгрөг/ модны тендерт бичиг баримт бүрдүүлэх ажил гүйцэтгэхээр авсан ба тендерт ялаагүй тул 1,500,000 төгрөгийг нь өгье, үлдэгдлийг нь өгч чадахгүй хэмээн маргаж байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд; талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ... мөнгө зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь: зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга, /хх-ийн 4, гэрчийн мэдүүлэг, /хх-ийн 70-71 тал/ зэргээр талуудын хооронд зээлийн урьдчилгаа хэлбэрээр ,000,000 төгрөгийг харилцан зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Харин хариуцагчаас ...бидний хооронд модны тенедерт бичиг баримт бүрдүүлэх ажил гүйцэтгэх тохиролцооны дагуу ,000,000 төгрөгийг авсан гэх боловч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтаар /хавтаст хэргийн 4,70-71, 74,10******* дахь тал/ Иргэний хуулийн 4 ******* зүйлийн 4.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл; ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь цоо шинээр эд зүйл бий болгох, хуучныг засаж сайжруулах зэргээр гүйцэтгэсэн ажлын ажлын үр дүн байх ёстой атал зохигчийн тайлбар /хавтаст хэргийн 4, 70-71, 74-10******* дахь/ талд авагдсан баримтуудаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ/ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй байна.

Мөн хариуцагчаас хавтаст хэргийн 70-71 талд авагдсан гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг гэж тайлбарлаж байгаа боловч, дээрх гэрчид хууль сануулан авсан мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэж шүүх үзэв.

Мөн хавтаст хэргийн 107 ******* талд авагдсан ******* аймгийн ******* ******* дахь хараа бүсийн ******* дундын ойн ангид гэсэн албан бичиг нь цаг хугацааны хувьд 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан тоот байх бөгөөд энэхүү баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан гэж үзэхгүйгээс гадна, уг албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******2,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг *******2,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар П.аас ,000,000 төгрөгийг гаргуулж Б.д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******2,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******2,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 ******* зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН