| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00037/И |
| Дугаар | 312/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/00196
| 20******* оны 02 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ20*******/00196 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны төв байр ШХ *******-т байрлах ХасБанк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут 2 хороолол 22 байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох
3,955,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус банктай дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 10 сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 412 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,955,073 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хасбанк ХК-ийн нэхэмжилж байгаа 3,955,073 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 20******* оны 02 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 03 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 04 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 05 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 06 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 07 дугаар сарын 27-нд 435,073 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Б.*******ээс 3,955,073 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 20******* оны 02 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 03 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 04 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 05 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 06 дугаар сарын 27-нд 700,000 төгрөг, 20******* оны 07 дугаар сарын 27-нд 435,073 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,231 төгрөгийн 39,115.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 39,115.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,955,073 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,231 төгрөгийн 39,115.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 39,115.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ