Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00122

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00122

Улаанбаатар хот

 

 

2025 02 11 103/ШШ2025/00122

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .. дүүрэг . дугаар хороо, . өргөн чөлөө, ******* ******* цогцолборын , давхарт барлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, Залуусын . дугаар гудамжны . тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 808,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ХХК-тай хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/2022/6204 дугаартай цахим хэрэглээний зээлийн эрх нээлгэж 1,205,990 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлийн төлбөрт 668,615,62 төгрөг, хүү 132,782,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 102,23 төгрөг нийт 801,500 төгрөг төлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэж төлөлт хийгдээгүй гэрээний хугацаа дууссан. Хариуцагч ******* 537,374,38 төгрөг, зээлийн хүү 231,309,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,208,68 төгрөг нийт 808,892 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 808,892 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 808,892 төгрөг /найман зуун найман мянга,найман зуун ерин хоёр/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,981 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 11,981 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ