Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00116

 

 

Ш.Ням-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2016/0076/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     Ш.Ням-Очир

            Хохирогч                                           М.Сугархүү

            Иргэний нэхэмжлэгч                      Д.Олзвой

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж хянан шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Ням-Очирт холбогдох, 201614000106 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Ш.Ням-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 34-14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дэнж багийн зүүн дэнжийн 1 дүгээр гудамжинд ах Ш.Осорхүүгийнд амьдардаг гэх, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сар 10 хоногийн хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял, сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ЙР79111817 регистрийн дугаартай, Чонос овогт Шагдарсүрэнгийн Ням-Очир.

 

Шүүгдэгч Ш.Ням-Очир нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-р байрны 88 тоотод оршин суух М.Сугархүүгийн гэрийн тагтаар дамжин орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэргийг хулгайлан 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Чонос овгийн Шагдарсүрэнгийн Ням-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очирын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очирын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очироос 1.110.000 төгрөг гаргуулж /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-88 тоот, ФА92022114/ М.Сугархүүд, 20.000 төгрөг гаргуулж /Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-01 тоот, ФБ63041972/ Д.Олзвойд тус тус олгож,

 

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Ш.Ням-Очир давж заалдах гомдолдоо:

 

Шагдарсүрэн овогтой Ням-Очир миний бие 2016 оны 02 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдож, 2016 оны 05 дугаар сарын 10-нд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 14-нд 6-6-р байр 1-р орц 2 дугаар давхрын айлын тагтаар орж хэт хутга, 2 шил архи /Соёрхол 0.75/, 70.000 төгрөг, 50 кг шуудайтай мах, 2016 оны 02 дугаар сарын 18-нд 6-2 байрны 2 давхрын айлаас самсунг галакси-S3 маркийн гар утас 90.000 төгрөг, бичиг баримт зэргийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн боловч байцаагч Мандуухай хэрэгсэхгүй болгосон. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ болкон дээр хурууны хээ, цонх хагалж гараа эсгэсэн цус, гутлын мөр зэргийг ахмад Бадамжунай илрүүлж 2016 оны 02 дугаар сарын 26-нд надаас мэдүүлэг авч мөрдөн байцаагч Б.Мандуухайд шилжүүлсэн. Энэ хоёр хулгайн гэмт хэрэгт эрүүгийн хэргийн дугаар үүссэн. Хулгайн эд зүйл худалдаж авсан, хулгайн эд зүйл зарсан гэрчтэй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Ш.Ням-Очир нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-р байрны 88 тоотод оршин суух М.Сугархүүгийн гэрийн тагтаар дамжин орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэргийг хулгайлан 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, Далай ван аудит ХХК-ны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай болон 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд хэрэг зүйлчилсэн зүйлчлэл зөв, оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна.  

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Ш.Ням-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан “2016 оны 02 дугаар сарын 14-нд 6-6-р байр 1-р орц 2 дугаар давхрын айлын тагтаар орж хэт хутга, 2 шил архи /Соёрхол 0.75/, 70.000 төгрөг, 50 кг шуудайтай мах, 2016 оны 02 дугаар сарын 18-нд 6-2 байрны 2 давхрын айлаас самсунг галакси-S3 маркийн гар утас 90.000 төгрөг, бичиг баримт зэргийг хулгайлан авсан... Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ болкон дээр хурууны хээ, цонх хагалж гараа эсгэсэн цус, гутлын мөр... Хулгайн эд зүйл худалдаж авсан, хулгайн эд зүйл зарсан гэрчтэй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол нь

 

Гэрч Г.Адъяасүрэнгийн “...6-2-12 тоотод зээ охины хамт амьдардаг. Миний зээ охин 4 дүгээр ангийн сурагч. Манай гэр 6-2 дугаар байрны урд талын орцны 2 давхарт хойд талын хаалга 12 тоо айл. 2016 оны 02 дугаар сард манай гэрт огт хулгай ороогүй. Бид ямар нэгэн эд зүйлээ алдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31.р хуудас/

 

Гэрч Г.Ариунжаргалын “...6-6-69 тоотод аав, ээж, охины хамт амьдардаг юм. Манай гэр 6-6 дугаар байрны хамгийн зүүн захын орцны 2 давхрын урагшаа харсан цонхтой айл. Манайх энэ байранд амьдраад 10 гаруй жил болж байгаа бөгөөд тагтандаа анх ороод л тор хийж байсан. Манай тагтны тор эвдэрч, онгойсон хэрэг байхгүй тул тагтаар дамжиж хулгай орох боломжгүй. 2016 оны 02 дугаар сард манай гэрт хулгай орсон зүйл байхгүй. Хэрэв хулгай орж эд зүйл алдагдсан байсан бол тухайн үед нь Цагдаагийн байгууллагад хандах байсан. Манай дээд доод айлууд ер нь бүгд тагтаа тортой болгосон байдаг. Иймд тагтаар дамжиж хулгай орсон гэж сонсоогүй. Ямар нэгэн эд зүйл алдаагүй тул гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32.р хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Ням-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.