Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

                                           М.Ба-д холбогдох захиргааны

                                                           зөрчлийн тухай.

 

 

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Я.Туул

                                                                  Д.Буянжаргал

 

                             Шүүх хуралдааны

                                нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдоржийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Мэндбаярын Батсүрэнд /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг, 1 дүгээр хэсэг 043 тоотод  оршин суух Мэндбаярын Батсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ эхнэр Ч.Бямбасүрэнд агсам тавьж, эрх чөлөөнд нь халдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж жижгээр танхайрсан зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                            

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын  02-ны өдрийн 65  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  Хотон овогт Мэндбаярын Батсүрэнг 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчилж,

-М.Ба-гийн баривчлах  хугацааг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн  тооцохоор  шийдвэрлэжээ.

 

          Зөрчил гаргагч  М.Ба-  давж заалдах гомдолдоо:

          “Миний бие Мэндбаяр овогтой Батсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой архи ууж, гэртээ агсам тавьж цагдаад баривчлуулсан. Эхнэр болох Ч.Бямбасүрэн нь орилж хашгираад  байхаар нь эрүүлжүүлэх гэж цагдаа дуудсан нь шүүхийн шийдвэрээр 20 хоног баривчлуулах шийдвэр гарсанд гомдолтой байна. Би

2.

 

“Алтантариа” ХХК-д ажилладаг, банкны өр зээл ихтэй, эхнэр хүүхэд маань өвчин зовлонтой, би л ажлаа хийж амьдралаа авч явдаг. Эхнэрээ би зодож гэмтээгээгүй, эхнэр маань гомдолгүй, ажилтайгаа л үлдмээр байна. Энэ хүсэлтийг минь та бүхэн харгалзан үзэж хоногийг минь багасгаж өгөөч ...” гэжээ.

 

Тодорхойлох  нь:

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай  шийтгэвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

            Захиргааны зөрчлийн материал болон зөрчил гаргагчийн гомдолтой танилцахад зөрчил гаргагч Мэндбаярын Батсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын     01-ний орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ эхнэр Ч.Бямбасүрэнд агсам тавьж, эрх чөлөөнд нь халдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Анхан шатны шүүхээс зөрчил гаргагч М.Ба-гийн гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 20 /хорь/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан  нь түүний гаргасан зөрчилд тохирсон байна.

         Зөрчил гаргагч М.Ба- давж заалдах гомдолдоо “...эхнэр маань гомдолгүй...” гэж бичсэн байх боловч энэ талаар эхнэр Ч.Бямбасүрэнгийн бичгээр гаргасан  баримт  зөрчлийн материалд авагдаагүй байна.

         Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 65  дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч М.Ба-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

          1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Мэндбаярын Батсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Зөрчил гаргагч М.Ба-гийн баривчлах шийтгэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн тооцож, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

         3. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                            Я.ТУУЛ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ