Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Эр-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                                          Б.Долгион

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын    27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч А.Ариунзаяагийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урад овогт Батаагийн Эрдэнэбаатард холбогдох эрүүгийн 201618000028 дугаартай, 148/2016/0055/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн    Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам ээж, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төв гудамжны 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Урад овогт Батаагийн Эрдэнэбаатар /РД:МТ-81070119/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Эр- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сард хадам ээж Ч.Цэвлээд ZKK-600 загварын карабин буу тулгаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж 64 настай Ч.Цэвлээг “гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой

 

2.

 

зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох ширээний хөл, шилний хагархай зэргийг хэрэглэж, эрх чөлөөнд нь халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Анхан шатны шүүх Б.Эр-т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 60 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урад овогт Батаагийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Эр-т 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

 -Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ZKK-600” маркийн гар хийцийн ангийн зориулалттай бууг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж, өндөр настан Ч.Цэвлээг зодоход хэрэглэсэн ширээний модон хөл 1 ширхэг, цонхны шилний хагархайнуудыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Эр-ын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэжээ.

 

 Ялтны өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны  шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй...” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогч Ч.Цэвлээ “...дахиад цохих гээд байхаар нь би арга ядаад гэрээс гарч зугтаасан. Гудамжинд Отгончимэгтэй таарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ерөөлтийн “...хорооллоос гэрлүүгээ харих гээд явж байх замд хадмын гэрэл асаалттай байхаар нь яваад орсон чинь ганцаараа байсан...” гэх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгааг анзаарч үзэх хэрэгтэй. Хохирогч бол энхийн цагаан тагтаа биш, Ч.Цэвлээ архи уусан үедээ өөрийн охин болон хүргэн Эрдэнэбаатар нарыг байнга хөөж туудаг нь гэрч Жаргайлсайханы “...Б.Эр- өмнө нь манайд гэр бүлийнхэн болон хадам ээжтэйгээ муудалцсан гэж ирж хонож байсан...” /хх-32ху/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн гэрч Ч.Отгончимэгийн “...манай ээж хааяа архи уухаараа гэрээсээ хөөдөг асуудал гаргадаг...”/хх-28ху/ гэх мэдүүлгээс үзвэл хохирогчийн зүй бус ажиллагаа, Б.Эр- нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүссэн гомдол тунирхал нь сүүлдээ зодоондоо тулж, дан ганц Б.Эр-т тохон хүнд гэмт хэрэгт яллан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “...шудрага ёсны зарчим...”-д нийцэхгүй байна.

Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна...” гэж заасан байдаг. Б.Эр-ын хувьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хохирогч Ч.Цэвлээгийн биед хөнгөн гэмтэл учирсан зэргийг харгалзан хуульд нийцсэн тохиолдолд зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирогч Ч.Цэвлээгийн гомдолгүй талаар шүүхэд ирүүлэх хүсэлттэй байх хэдий ч бичиг үсэг мэдэхгүй байдлаас улбаалан ирүүлэх боломжгүй байгаа учир Ч.Цэвлээгийн гомдолтой эсэхийг тодруулсны үндсэн дээр

 

 

3.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “...Б.Эр- нь 2015 оны 07 дугаар сард карбин маркийн буу ашиглан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Цэвлээ рүү буу тулгаж танхайрсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд хадам ээж болох Ч.Цэвлээгийн бие, эрх чөлөөнд нь халдаж танхайрсан.

Анхан шатны шүүх Б.Эр-т 05 жил 06 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялтны өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Ч.Цэвлээ болон ялтан Б.Эр- нарын хороонд хувийн таарамжгүй харьцаа байсан гэж тайлбарлан ярьж байсан. Улсын дээд шүүхийн 41 дугаартай тогтоол дээр хувийн таарамжгүй харьцааны шинж байсан ч нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн бол танхайн гэмт хэргээр зүйлчилнэ гэж заасны дагуу Б.Эр-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Ялтан Б.Эр- 2 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон. Хохирогч Ч.Цэвлээ нь 64 настай хөгшин хүн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Тодорхойлох нь:

    

 Б.Эр-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сард хадам ээж Ч.Цэвлээд ZKK-600 загварын карабин буу тулгаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж 64 настай Ч.Цэвлээг “гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох ширээний хөл, шилний хагархай зэргийг хэрэглэж, эрх чөлөөнд нь халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 60 дугаартай шийтгэх тогтоолоор

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урад овогт Батаагийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулдийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Эр-т 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Эрдэнэбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сард хадам ээж Ч.Цэвлээд ZKK-600 загварын карабин буу тулгаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж 64 настай Ч.Цэвлээг “гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв

 

4.

 

журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох ширээний хөл, шилний хагархай зэргийг хэрэглэж, эрх чөлөөнд нь халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Цэвлээ /хх-ийн 20-21-р ху/ гэрч Ж.Чинбат /хх-ийн 23-р ху/, Б.Бямбацогт /хх-ийн 24-р ху/, Ж.Мөнхдаваа /хх-ийн 25-р ху/,Г.Гансүх /хх-ийн 26-27-р ху/, Ц.Отгончимэг /хх-ийн 28-р ху/, Л.Ерөөлт /хх-ийн 30-р ху/, М.Оюунчимэг /хх-ийн 31-р ху/, Б.Жаргалсайхан /хх-ийн 32-33-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ¹70 тоот дүгнэлт      /хх-ийн 41-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1160 тоот дүгнэлт /хх-ийн 49-51-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 Ялтны өмгөөлөгч А.Ариунзаяагийн давж заалдах шатны  шүүхэд гаргасан: “...Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй...” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн зүй бус ажиллагаа, Б.Эр- нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүссэн гомдол тунирхал нь сүүлдээ зодоондоо тулж, дан ганц Б.Эр-т тохон хүнд гэмт хэрэгт яллан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “...шудрага ёсны зарчим...”-д нийцэхгүй байна.            

Б.Эр-ын хувьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хохирогч Ч.Цэвлээгийн биед хөнгөн гэмтэл учирсан зэргийг харгалзан хуульд нийцсэн тохиолдолд зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирогч Ч.Цэвлээгийн гомдолгүй талаар шүүхэд ирүүлэх хүсэлттэй байх хэдий ч бичиг үсэг мэдэхгүй байдлаас улбаалан ирүүлэх боломжгүй байгаа учир Ч.Цэвлээгийн гомдолтой эсэхийг тодруулсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн гомдлын үндэслэлийн дагуу Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Б.Эрдэнэбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сард тодорхой шалтгаангүйгээр, айлган сүрдүүлэх зорилгоор хадам ээж Ч.Цэвлээд ZKK-600 загварын карабин буу тулгаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг ашиглан танхайрсан, 2016 оны 01 дүгээр сарын  21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж 64 настай Ч.Цэвлээг “гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох ширээний хөл, шилний хагархай зэргийг ашиглаж, эрх чөлөөнд нь халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэж, догшин авирлан  танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, энэ хэргийн хохирогч Ч.Цэвлээ нь ямар нэгэн гомдол саналгүй талаархи албан ёсны хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул ялтан Б.Эрдэнэбаатарын өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн Б.Эрдэнэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийг үйлдэхдээ зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл ашигласан зэрэг байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэбаатарын өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан давж заалдах

 

5.

 

гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн, …эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорин ангид эдлүүлнэ…” гэж заасны дагуу  Б.Эрдэнэбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг чангаруулан өөрчилж байгаа мэт ял хүндрүүлэх нөхцлүүдийг дурьдах шаардлагагүй байжээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэбаатарын өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

 

                                                                                          Д.БУЯНЖАРГАЛ