Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ба-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                                          Б.Долгион

 Хохирогч                                           Х.Отгонжаргал

 Хохирогчийн өмгөөлөгч                 М.Гансүх

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэнгийн даргалж 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч М.Гансүхийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэлд холбогдох эрүүгийн 201518000377 дугаартай, 148/2016/0051/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мрэгэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Их сургуулийн 3 дугаар гудамж, 77а хашаанд оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Цахилгаан дамжуулах сүлжээнд засварын мастер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэл /РД: ВМ 83112418/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Ба- нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар багийн нута дэвсгэрт асфальтан зам дээр  “Тоёота Приус-20” маркийн 27-72 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зөрчиж зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Х.Сандагдоржийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

2.

 

Анхан шатны шүүх М.Ба-д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, дэх хэсэгт зааснаар Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэлд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201518000377 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэлийг цагаатгаж,

-Энэ гэмт хэргийн улмаас М.Ба- нь цагдан хоригдсон 3 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 6.147.247/зургаан сая нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөг төлсөн, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар М.Ба-д урьд авагдсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...М.Ба-ийг цагаатгаж, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй боомжгүй бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Талийгаач Х.Сандагдорж нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой, өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан шинжээчийн 10503, 105 тоот дүгнэлтүүдээр тогтоогдох ба энэхүү нөхцөл байдал нь түүнийг гэм буруутай болохыг нотолж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. М.Ба- тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь түүний хажуугаар хурц гэрэлтэй машин өнгөрсөн гэж гэрчүүд мэдүүлсэн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэснийг зөрчсөн гэх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг шүүгч онцолсон боловч жолооч М.Ба- нь мөрдөн байцаалтын шатанд 65 км/цагийн хурдтай явсан талаараа мэдүүлсэн, ийнхүү зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүүтэйгээр хурд хэтрүүлэн явсан нь талийгаачийн мөргөсөн гэх анхны цэгээс тээврийн хэрэгсэл 34.25 метр явж байж зогссон болохыг тогтоосон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон зэргийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

 М.Ба- нь тээврийн хэрэгслээр талийгаачийг мөргөсөн үйлдэл, түүний улмаас талийгаач нас барсан хооронд шалтгаант холбоотой, М.Ба- нь өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдсан нөхцөл байдлыг дахин нарийвчлан тогтоолгох шаардлагатай. Учир нь гэмт хэргийн обьект болон обьектив талын шинжийг тодорхойлох нөхцөл байдлыг зохих ёсоор тодруулаагүй, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, тэдгээрийг шүүх дутуу үнэлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авч бусдыг нь үгүйсгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн...” буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Өнөөдөр хохирогчийн эрх ашгийг хамгаалахаар шүүх хуралдаанд оролцож байна. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, Үндсэн хууль, Эрүүгийн хууль зөрчиж, зарчмыг нь алдагдуулсан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх гэмт хэргийн М.Ба-ийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу нийгэмд аюултай үйлдэл хийгдээгүй

3.

байна гэж үзсэн. Гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинж нь байгаагүй вэ гэдгийг тодорхой заагаагүй. Талийгаачийг осол гаргахад нөлөөлсөн гэм буруутай гэж дүгнэсэн.  Энэ хохирогч өөрөө М.Ба-ийг очиж мөргөсөн, иргэний нэхэмжлэгч Х.Нямбаяр хохирлоо талийгаачаас нэхэмжлэх эрхтэй гэж шийдсэн мэт харагдаж байна. Өмгөөлөгчийн зүгээс М.Ба-ийн үйлдсэн хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж байна гэж үзэж байна. М.Ба- 65 км/ц цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн, гэтэл талийгаачид маш олон тооны гэмтэл, тээврийн хэрэгсэлд олон тооны эвдрэл гарсан. Үүнээс үзэхэд нотолбол зохих асуудал бүрэн нотлогдоогүй юм.                     Гэрч н.Дэмидбаатарын гэр замын зүүн гар талд, талийгаачийн гэр баруун талд байдаг. Үүнээс үзэхэд талийгаачийг зүүн гар талаар мөргөсөн байх боломжтой. М.Ба- өөдөөс ирж явсан машин цагаан гэрэл цацруулаад миний нүдийг гялбасан, юу болсныг хараагүй гэж мэдүүлдэг. Үнэхээр тээврийн хэрэгсэл өөдөөс нь ирээд гялбуулсан эсэхийг огт олж тогтоогоогүй. Өнөөдөр замын цагдаагийн газар мэргэжлийн шинжээч байхгүй. Шинжилгээ хийхдээ тухайн шинжээчийг ямар мэдлэг, ур чадвартайг тогтоох шаардлагатай. Шүүгдэгч санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэхдээ хөнгөмсөгөөр найдсан нь гэмт хэргээс харагддаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэгтээ: “...Ах маань өөрөө үсэрч ирээд машин дээр наалдсан гэж М.Ба- ярьсан. Ахад маань маш их гэмтэл учирсан байсан. Хөгшин ээж, охин 2 нь харж асрах хүнгүй үлдлээ. Ахыг маань гэм буруутай гэж шийдсэнд асар их гомдолтой байна...” гэв.

 

Тодорхойлох нь:

 

     М.Ба- нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр  “Тоёота Приус-20” маркийн 27-72 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Х.Сандагдоржийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 54 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, дэх хэсэгт зааснаар Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэлд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201518000377 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүмбэнцацрал овогт Мэндбаярын Батцэнгэлийг цагаатгаж,

-Энэ гэмт хэргийн улмаас М.Ба- нь цагдан хоригдсон 3 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 6.147.247/зургаан сая нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөг төлсөн, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар М.Ба-д урьд авагдсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

         

     Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Ба-д холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа гүйцэд биш хийсэн бөгөөд

 

4.

 

дараах  ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагаагаар заавал хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

     -Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтанд …Жолооч Мэндбаярын Батцэнгэлийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй…” гэсэн товч дүгнэлт хийсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт …шинжээчийн дүгнэлтэнд дараах зүйлийг тусгана., 18.1.8 дахь хэсэгт …шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр…” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд ямар  үндэслэл шалтгаанаар М.Ба-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэнд тодорхой тусгах шаардлагатай байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн …Суудлын автомашин чиргүүлгүй, мөн 60 км/цагийн хурдтай явж байсан бол 6.8 метр явна… гэсэн мэдүүлэг /хх-ийн 294-р ху/, …Үзлэгээр хэргийн газрын  анх тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөсөн гэх цэгийг А цэгээр авч үзвэл…А цэгээс 9 метр 20 сантиметрийн зайнд, үл хөдлөх цэгээс 31 метр 35 сантиметрийн зайнд ертөнцийн зүгээр цогцос нь  толгойн хэсгээ зүүн урд зүг рүү харуулсан, баруун, зүүн гарыг биеийн дагуу байрлуулсан… эрэгтэй хүний цогцос, мөн цогцосноос буюу толгойн оройн хэсгээс тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй хүртэл 9 метр 20 сантиметр, үл хөдлөх цэгээс зүүн талын арын дугуй хүртэл 41 метр, үл хөдлөх цэгээс баруун хойд талын дугуй хүртэл 41 метр 10 сантиметр… гэсэн  хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р ху/ зэргийг харьцуулан М.Ба-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой эсэх, М.Ба- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт …Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…, 9.2 дахь хэсэгт …Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтын дагуу жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан явж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан эсэх, хэрвээ зогсоох арга хэмжээ авсан бол тормозны мөр байгаа эсэх, зогсоох арга хэмжээ аваагүй бол дээрх хэргийн газрын үзлэгт тусгагдсан хэмжээнүүдийг үндэслэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоож боломжтой эсэхийг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, Шүүхийн шинжилгээний хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу дахин шинжилгээ хийлгэж, дээр дурьдсан нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагатай  гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.
  2. Хэргийг прокурорт очтол М.Ба-д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

5.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                            Я.ТУУЛ

 

                                               Д.БУЯНЖАРГАЛ