Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 П.Ба-, Ч.Га- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                                          Б.Долгион

Хохирогч                                           П.Ба-

Хохирогчийн өмгөөлөгч                Ж.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч П.Ба-, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Ганболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Батболд нарт холбогдох эрүүгийн 201518010145 дугаартай, 150/2016/0015/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар баг, Шар хадны 01-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Ганболд/РД:МВ-91090611/,

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Пидуу 1-12б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Пүрэвийн Батболд /РД:АМ-86122612/

 

2.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ч.Га- нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 111 дахь километрт өөрийн эзэмшлийн 26-38 ОРО улсын дугаартай, “Тоёота Корона” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгч П.Ба- нь өөрийн эзэмшлийн 80-03 УБУ улсын дугаартай “Делика” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6, 6.2, 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган, уг ослын улмаас П.Ба-ын бие махбодид хүнд, Б.Алдарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх П.Ба-, Ч.Га- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 14 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Чимэгдрэгзэнгийн Ганболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Батболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ч.Га-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар П.Ба-од холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар П.Ба-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Га-од оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэсэгт даалгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 62-07 ТӨВ улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэслийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн №00680417 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ч.Га-од буцаан олгож,

-Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Га-ын B, C ангиллын жолооны үнэмлэхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Га- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, 18.648.000 /арван найман сая зургаан зуун дөчин найман мянга/ төгрөгний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, үлдэх 6.552.000 /зургаан сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч П.Ба-ын биед хавсарсан гэмтэл, баруун умдаг ясны дээд

3.

 

доод салааны үений хонхор хэсгээр сүүжний тогоо оролцсон зөрөөтэй хугарал, баруун шууны ясны доод зөрөөтэй хугарал, доод эрүүний түүшин сэртэнгийн хугарал, долоон шүд унасан буйланд язарсан шарх, нүүрэнд 3 тооны зүсэгдсэн шарх, язарсан шарх, хуйханд язарсан шарх, баруун өгзөгт зулгаралт, тархины эдийн дунд зэргийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл учирснаас гадна 5 сая төгрөгөөр худалдан аваад унаж явсан “Делика” машин нь эвдэрч, одоо болтол Баруунбүрэн сумын Цагдагийн хэсгийн хашаанд журамлаатай байгаа гэдгийг юуны өмнө дурьдах нь зүйтэй байна. Шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг зөрчсөн. Хуулийн энэхүү заалтаар шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах байтал 6.552.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 18.648.000 төгрөг бүхий шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь илтэд хууль бус шийдвэр боллоо.

Хохирогч П.Ба- нь “Басхүү” шүдний эмнэлгийн тодорхойлолтоор шүдний эмчилгээнд 16.344.000 төгрөгний эмчилгээний зардлыг нэхэмжилсэнийг бодит зардалд хамаарахгүй, ирээдүйд гарах зардалд хамаарна гэж үзэж хангахгүй орхисноо тогтоолд дурьджээ. Энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна. Хуулийн энэхүү заалтаар хохирогч П.Ба- эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардан гаргуулах эрхтэй. Гэтэл шүүх хуулийн энэ заалтыг яагаад хэрэгжүүлэх боломжгүй талаар дүгнэлт өгсөнгүй. Мөн хохирогч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2.304.000 төгрөгийг нэхэмжилснийг хангахгүй орхисон бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсаныг нотлох баримтаа үндэслэн зөрүү нэхэмжлэх боломжтой гэсэн ойлгомжгүй дүгнэлт өглөө. Хохирогч Д.Батболдын хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх баримт болох эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын акт хавтаст хэрэгт байгаа. Шүүх хурал дээр үүнийг уншин судалсан. Хохирогч өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй учир зөрүү нэхэх боломж байхгүй учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталсан, мөн 1 жилийн хугацаатай группд орсон учраас 1 жилийн хугацаагаар нөхөн төлбөр нэхэмжилсэн гэдэг нь тодорхой байгаа. Энэ асуудал дээр дахин нотлох баримт бүрдүүлэн иргэний шүүхээр явах ямар ч шаардлага байхгүй.

Хохирогч эрүүл мэндээрээ хохирсноос гадна эд хөрөнгөөрөө хохирсон. Түүний унаж явсан “Делика” машин эвдэрсэн учир худалдаж авсан үнэ болох 5 сая төгрөгөө нэхэмжилсэн. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Га- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж үзэн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Ч.Га- нь хохирол төлбөрт өөрийн зүгээс 1.200.000 төгрөг л төлсөн, шүүх хуралдаан дээр үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зүйл огт байгаагүй. Өөрийгөө буруутай гэж ч хэлээгүй, харин ч өөдөөс машины гэрэл гялбаад гэж худал мэдүүлдэг ба гэм буруугаа хүлээгээгүй. Мөн хохирогч П.Ба-оос нэг ч удаа уучлал гуйж биеийг нь асуугаагүй талаар хохирогч өөрөө шүүх хуралдаан дээр хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч П.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би эрүүл мэндээрээ хохирсон. Нэг талын нүд 50 хувь, нөгөө талын нүд 80 хувь хараа нь муудсан, тархины гавал ясны цууралттай, хамар хугарсан болон 7 шүд унасан. Ч.Га- намайг осолд орсноос хойш нэг ч удаа яриагүй. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч маань надад 100 хувь чиний зөв, чи өмгөөлөгч авах шаардлагагүй гэж хэлж байсан. Тэгээд намайг 4 сарын дараа хөл дээрээ босоод очиход надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэсэн байсан. Үүнд гомдолтой байна...” гэв.

4.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Өнөөдрийн шүүх хуралдаанд П.Ба-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Д.Энхбаяр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд ерөнхийд нь дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн эхний дүгнэлтийг 2 дахь удаагаа гаргасан шинжээчийн дүгнэлт үгүйсгэсэн, мөн гэм хорын хохирлын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, чухам аль заалтыг баримтлан заримыг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Хэргийн газрын үзлэгээс харахад “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн тооромз гишгэсэн ямар ч ул мөр зам дээр байдаггүй. Гэтэл 2 дахь шинжээчийн дүгнэлтэн дээр тооромзны мөр 7.2 гэсэн байдаг. Хавтаст хэргийн 78 дугаар хуудасны №17 тоот дүгнэлт дээр П.Ба-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 6.3 дахь хэсгийг зөрчсөн, буруутай гэж дүгнэсэн, гэтэл 2 дахь шинжээчийн дүгнэлт 11.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн байдаг.

Эхний хэргийн газрын үзлэгээс үзэхэд П.Ба- замаа хангалттай чөлөөлж зогссон харагддаг. Гэтэл 2 дахь шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэргийн 179 дүгээр хуудасны нөхөн хийсэн хэргийн газрын үзлэгийг үндэслэсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд замын цагдаагийн газраас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн баримт авагдсан. Мөн хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд Солонгосоос н.Алтансүх гэх цагдаа ослын бүдүүвч зургийг дэвтэр дээр зураад явуулсан ба энэ зураг хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд байх бүдүүвч зургаас зөрүүтэй. Ийм зөрүүтэй байхад П.Ба-ыг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ч.Га- нь тухайн үед 90-100км/цагийн хурдтай явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаар өөрөө ч мэдүүлэгтээ дурьдсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэн дээр хурдыг тогтоох боломжгүй, энэ хурд осол гарахад нөлөөлөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. П.Ба-ын машиныг Ч.Га- хойноос нь биш хажуу талаас нь мөргөсөн. Учир нь П.Ба-ын машины гүйдэг хаалга салж унасан. Тэгэхээр мөргөлтийн цэг хаалган дээр байсан байна. Шөнийн цагт зам дээр 150 метрийн зайд байгаа зүйл харагддаг. Тухайн үед зам дээр машин зогсч байгаа нь харагдсан, үүнийг Ч.Га- өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Шинжээч н.Баярхүү хэргийн газрын үзлэгт оролцсон мөртлөө баримтан дээр гарын үсэг зураагүйгээс гадна н.Баярхүү үнэхээр хэргийн газрын үзлэгт орсон юм бол машин хир зайд харагдаж байсныг тогтоох боломжтой байсан. Анхан шатны шүх гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. Хавтаст хэргийн 224 дүгээр хуудсанд эмнэлгийн тодорхойлолт авагдсан ба түүн дээр П.Ба-од хийгдэх эмчилгээний талаар тодорхой дурьдсан байдаг. Зайлшгүй зардлыг урьдчилан нэхэмжлэх эрх хохирогчид бий. Ослоос болоод П.Ба-ын 7 шүд унаж, хөдөлмөрийн чадвараа 25 хувиар алдсан.

Дээрх байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах хүсэлттэй байна...” гэв.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, дүгнэлтэндээ:

 “...Мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан. Анхан шатны шүүхээс П.Ба-ыг ослын дохио асааж, тэмдэг тавиагүй  гэм буруутай гэж дүгнэсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ч.Га- болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хохирогчийн ирээдүйд гарах хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн...” гэв.

 

Тодорхойлох нь:

    

5.

 

Шүүгдэгч Ч.Га- нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 111 дахь километрт өөрийн эзэмшлийн 26-38 ОРО улсын дугаартай, “Тоёота Корона” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгч П.Ба- нь өөрийн эзэмшлийн 80-03 УБУ улсын дугаартай “Делика” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6, 6.2, 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган уг ослын улмаас П.Ба-ын бие махбодид хүнд, Б.Алдарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 04 дүгээр сарын    08-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 14 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Га-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч П.Ба-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар П.Ба-од холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар П.Ба-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Га-од оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэсэгт даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.           

Хохирогч П.Батболдын өмгөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Ганболдод холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулахдаа гүйцэд биш хийсэн дараах зөрчлүүд тогтоогдлоо. Үүнд:

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 08-10-р ху/ шинжээч цагдаагийн дэслэгч Л.Баярхүүг оролцуулснаар бичигдсэн боловч түүний гарын үсэг зурагдаагүй, хоосон зай үлдээсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэнгүүд нь /хх-ийн 11-13-р ху/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бэхжүүлэх байцаан шийтгэх ажиллагааны зарчимд нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна.

- Ямар албан тушаалтай, хэн үйлдсэн нь тодорхойгүй, он, сар, өдөр, цаг хугацаа нь тавигдаагүй, үйлдсэн болон танилцсан хүмүүсийн гарын үсэггүй “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 179-180-р ху/ болон мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгт оролцсон замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Алтансүхийн үйлдсэн гэх дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бичсэн ослын газрын хэмжилт бүхий схем зураг /хх-ийн 194-195-р ху/ зэргийг Шинжилгээ томилж, дүгнэлт гаргуулах тухай 2015 оны 12 дугаар сарын       18-ны өдрийн тогтоолд /хх-ийн 178-р ху/ хавсаргаж, улмаар дээр дурдсан баримтуудыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан

6.

 

шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “…Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй…”  гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн газрын үзлэгийг дахин хийж, шинжээч томилон дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг  хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Харин эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчдийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

     Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт  мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

  1. Хэргийг прокурорт очтол Ч.Ганболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, П.Батболдод батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                Б.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                      Я.ТУУЛ

 

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ