Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ж.Эр-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                                          Б.Долгион

Ялтны өмгөөлөгч                         С.Сувдаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,  

Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын  11-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч С.Сувдаагийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хомбоо овогт Жигмэддоржийн  Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201518020389 дугаартай, 149/2016/0037/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн    Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалантын 1 дүгээр багийн задгайд оршин суух, 9 удаагийн ял шийтгэлтэй,

  1. 1987 оны 01 дүгээр сарын 20-нд СЭШ 03 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 76а, 168б-д зааснаар 2 жил тэнссэн,
  2. Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын      20-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 1, 278 дугаар зүйлийн 1, 276 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-аар үлдэгдэл 1 жил 2 сар 5 хоногийг өршөөн суллагдсан,
  3. 1992 оны 02 дугаар сарын 13-нд  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

 

 

  1.  

 

  1. Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/5 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
  2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сар 8 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
  3. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын  шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сар 22 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
  4. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 51/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 05 дугаар сарын 10-нд ялын хугацаа дуусч суллагдсан,
  5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар  03 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
  6. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  улсаас авсан гавъяа шагналгүй,  ухаан санаа бүрэн,  хэрэг хариуцах чадвартай,  Хомбоо овогт Жигмэддоржийн Эр- /РД: МЖ 70020414/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Эрдэнэбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам”  гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхгүйгээр  заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2015 оны 12 дугаар сарын  17-ны орой  иргэн Э.Энхсайханыг /хус мод/ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн толгойнд цохиж, бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах “Ундарга” зоогийн газарт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шагд багийн 63-2 тоотод  оршин суух Х.Бямбадоржийн нүүрэн тус газар алтны чулуу  угаалгаж олсон мөнгөө хувааж авах асуудлаас  болж шаазан аяга шидэж, хамрын үзүүрийг гэмтээж  бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  Анхан шатны шүүх Ж.Эр-т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Хомбоо овогт Жигмэддоржийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид /Х.Бямбадоржийн биед/ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, модыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-ШүүгдэгчЖ.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь  хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих  ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 5 жил 10 хоногийн  хугацаагаар тогтоож,

 

3.

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Эр-ын ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч  Ж.Эр-ын цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэжээ.

 

 Ялтны өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны  шүүхэд гаргасан гомдолдоо:

 “…Шүүгдэгч Ж.Эр- нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө хохирогч Э.Энхсайхантай 2 шуудай чулууны асуудлаас болж маргаж, улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг. Шүүхийн шатанд ч энэ мэдүүлгээ өгсөн. Хохирогч Э.Энхсайхан нь мөрдөн байцаалтын шатанд маргаан үүсгээгүй гэж мэдүүлэг өгч байсан боловч хэрэг шүүхийн шатанд хянагдаж байхад  шүүгдэгч Ж.Эрдэнэбаатартай шорооны  асуудлаас болж маргасан, бидний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргаж, нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эр-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ хохирогч Э.Энхсайханы гаргасан хүсэлтийг  тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байна…

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зарчмыг баримталж, шүүгдэгч Ж.Эр-т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж, …6 сарын баривчлах ял  оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Улсын яллагч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа…

“…Шүүгдэгч Ж.Эр-ын үйлдсэн хэрэг …нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Эр-т зүйлчилсэн хуулийн зүйл анги зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэжээ.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:

“…Анхан шатны шүүх хуралдаанд орсон прокурорын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хохирогч хүсэлтээ өгсөн ч хувийн таарамжгүй байдал бол гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл биш юм. Ж.Эр- нийгмийн хэв журмыг зөрчсөн учраас түүний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  ял шийтгэл оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Тодорхойлох нь:

    

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай  шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ялтан Ж.Эр- нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой

 

4.

 

зөрчин 2015 оны 12 дугаар сарын  17-ны орой  иргэн Э.Энхсайханыг /хус мод/ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн толгойнд цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Энхсайханы /хэргийн 19-20 дугаар хуудас/ мэдүүлэг, хэргийн 29-33, 35 дугаар хуудсанд авагдсан гэрч Г.Билгүүн, Д.Эрдэнэсайхан, Д.Баярсайхан, Б.Батцэрэн нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  112 дугаартай дүгнэлт /хэргийн 59-60 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 5-6, 18 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар/,

мөн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах “Ундарга” зоогийн газарт  Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Шагд багийн 63-2 тоотод  оршин суух Х.Бямбадоржийн нүүрэн тус газар алтны чулуу  угаалгаж олсон мөнгөө хувааж авах асуудлаас  болж шаазан аяга шидэж, хамрын үзүүрийг гэмтээж  бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Бямбадоржийн /хэргийн 161-163 дугаар хуудас/ мэдүүлэг, хэргийн 166, 170-171, 174-175 дугаар хуудсанд авагдсан гэрч  Ч.Баярцэнгэл, М.Мөнхбат, Д.Жадагмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хэргийн 181 дүгээр хуудас/  болон  хэргийн материалд цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогдсон байна.

 

Ялтны өмгөөлөгч С.Сувдаагийн давж заалдах шатны  шүүхэд гаргасан: “...Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хохирогч Э.Энхсайханы гаргасан “...шорооны  асуудлаас болж маргасан, бидний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зарчмыг баримталж, шүүгдэгч Ж.Эр-т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү…” гэсэн гомдлын дагуу хэргийг хавтаст хэргийн хүрээнд бүрэн хэмжээнд шинжлэн судлахад энэ үндэслэл нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж, танхайрсан үйлдэл нь нотлогдож байна  гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, түүнд хуулинд заасан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт  заасан ял оногдуулахад харгалзах нөхцөл байдлуудад тохирсон байна.

 

Иймд Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч  С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх

 

5.

 

асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

 

                                                                                          Д.БУЯНЖАРГАЛ