Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

                                           П.Од-д холбогдох захиргааны

                                                           зөрчлийн тухай.

 

 

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

 

                             Шүүх хуралдааны

                                нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Нолхоосүрэнгийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Пүрэвийн Одгэрэлд /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар  зүйлийн 1/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас “П.Од- нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20.10 цагт Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах “Сутай хайрхан” дэлгүүрийн гадаа гудамжинд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдаж, хувцсыг нь урж танхайрсан зөрчил гаргасан үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                             

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын  23-ны өдрийн 77  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн  302 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  П.Од-ийг  7 долоо/ хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэжээ.

 

          Зөрчил гаргагч  П.Од- давж заалдах гомдолдоо:

          “Миний бие Захиргааны хариуцлагын тухай хуулиар 7 хоног баривчлагдсан бөгөөд одоогоор эхнэр Нямсүрэн Улаанбаатар хотод ажиллаж байгаа ба миний хүү Даян 1 настай, охин Одсүрэн 7 настай, асран хамгаалах хүн байхгүй тул 7 хоног баривчлах шийтгэлийг харгалзан үзэж өгнө үү” гэжээ.

 

 

2.

 

Тодорхойлох  нь:

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай  шийтгэвэр нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Захиргааны зөрчлийн материал болон зөрчил гаргагчийн гомдолтой танилцахад зөрчил гаргагч П.Од-  нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20.10 цагт Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах “Сутай хайрхан” дэлгүүрийн гадаа гудамжинд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдаж, хувцсыг нь урж танхайрсан зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүхээс зөрчил гаргагч П.Од-ийн гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар  зүйлийн 1-д зааснаар 7 /долоо/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь түүний гаргасан зөрчилд тохирсон байна.

 

         Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 77  дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч П.Од-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

          1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч П.Од-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Зөрчил гаргагч П.Од-ийн баривчлах шийтгэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс  эхлэн тооцож, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

 

         3. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ