Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00761

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00761

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,585,747.09 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Доржравдан нь Хаан банк ХК-ийн сонсголон тооцооны төвтэй 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201944589528 тоот зээлийн гэрээ, БГХ201944589528 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус 4,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024.12.31-ний өдрийн байдлаар 2019.7.4-ний өдөр ЗГ201944589528 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 959.736 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83 төгрөг нийт 1,081,741 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийгг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,561,747.09 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг, нийт 6,585,747.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банк ХК-иас 6,585,747.09 төгрөгийг авсан үнэн болно. Уг төлбөрийг бүхэлд нь төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Н.Доржравданд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,585,747.09 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 6,585,747.09 төгрөгийг хариуцагч Н.Доржравдан нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Доржравданд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,585,747 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,330 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 60,165 төгрөгийг, хариуцагч Н.Доржравдангаас 60,165 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН