Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01547

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Рд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,988,993.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 288,933.45 төгрөгөөр тус бүр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,800 төгрөгөөс 31,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 31,400 төгрөг, хариуцагчаас 31,400 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХКомпанид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.БЯМБААБААТАР