| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00126/И |
| Дугаар | 103/ШШ2025/00129 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00129
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00129 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн **** дүгээр хороо, Мандал хотхон ***** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* ****** дугаар гудамжны ****тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүргийн биелэлт 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: О. нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний авто сэлбэгийн худалдаанаас 100,000 төгрөгийн маслын шүүр 1 ширхэгийг авсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд өөс 100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О. нь 2025 оны 2 дугаар сарын 7-нд 100,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь 100,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч шүүхэд тайлбар бичиж ирүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 100,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.******* ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүргийн биелэлт 100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА