Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 420

 

                                                      Т.Баттулга, П.Гантогоо, Д.Мэндсайхан нарт

                                                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

яллагдагч Т.Баттулгын өмгөөлөгч Д.Дашдорж,

яллагдагч П.Гантогоо,

яллагдагч Д.Мэндсайхан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Э.Бадралын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр, Т.Баттулга, П.Гантогоо, Д.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн 21121201 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

   1. Гэлэг овогт Туяагийн Баттулга, 1988 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хэнтий  аймгийн Жаргалтхаан суманд оршин суух,

   - 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 10 хоногийн хорих ялаас 4 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2010 оны 9 дүгээр сарын 30-ны  өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД:СМ88021116/,

   2. Шарайд овогт Пүрэвийн Гантогоо, 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух,

   - 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

   - 2004 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:СБ78052311/,

   3. Хардал мэргэд овогт Дашдондогийн Мэндсайхан, 1978 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 8-ын 5 тоотод оршин суух,

   - 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

   - 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД:УЮ78022811/, 

А/ Т.Баттулга нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч,

1. 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр сумын төвд хохирогч Л.Шижирийн хашаанаас “Хенсим” загварын мотоциклийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол,

2.  2011 оны 4 дүгээр сарын 18-наас 19-ний өдөрт шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 17-6-20 тоот хашаанаас хохирогч Б.Батбаярын эзэмшлийн “Хурд” загварын мотоциклийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол,

3.  2011 оны 4 дүгээр сарын 14-нээс 15-ны өдөрт шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Хуцаагийн” 10-ын 7 тоот хашаанаас хохирогч Ц.Хүрэлбаатарын эзэмшлийн “АЕИМ” загварын мотоциклийг хулгайлж, 680.000 төгрөгийн хохирол,

4. 2011 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, 22-ын 10 тоот хашаанаас хохирогч А.Цогт-Эрдэнийн эзэмшлийн “Кингтонг” загварын мотоциклийг хулгайжл, 780.000 төгрөгийн хохирол,

5. 2011 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Ч.Гомбын илүү гэрээс гоёлын эмээл, эмээлийн мөнгөн хэрэглэл, сур, хромон гутал, мөн гэрийн гаднаас хээр морь зэргийг хулгайлж, нийт 2.410.000 төгрөгийн хохирол,

6. 2011 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Ганболдын зээрд морийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол,

7. 2011 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Харуул толгой” гэх газарт хохирогч П.Амарын эзэмшлийн 66-96 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “ТОЗ-8” загварын буу, орос дуран зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 1.403.800 төгрөгийн хохирол,

8. 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Цагаанчулуутын худаг” гэх газарт оршин суух хохирогч Л.Агваандугарын гэрээс жижиг, дунд гарын хөөрөг, хромон гутал зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 486.000 төгрөгийн хохирол,

9. 2011 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын төвд оршин суух хохирогч Б.Саранчимэгийн гэрээс “Acer” загварын зөөврийн компьютер, манан хөөрөг, хөнгөн цагаан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 890.000 төгрөгийн хохирол,

10. 2011 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын төвд оршин суух хохирогч Ц.Ариунболдын гэрийн гаднаас “Бүргэд” загварын мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол,

11. 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 4-ийн 24 тоот хашаанаас хохирогч З.Чулуунбаатарын эзэмшлийн мотоциклийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол,

12. 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Х.Чаминцэцэгийн гэрт нэвтрэн орж 12 завхай мөнгөн тоногтой 1 ширхэг эмээл, битүү ороосон товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга зэргийг хулгайлж, нийт 3.600.000 төгрөгийн хохирол,

13. 2013 оны 1 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Лхагважавын байшинд нэвтрэн орж 4x3 хэмжээтэй хивс, үстэй дээл, торгон гадартай дээл зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.180.000 төгрөгийн хохирол,

14. 2013 оны 1 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Ж.Цулбуурын гэрт нэвтрэн орж одон медал, 3000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 96.000 төгрөгийн хохирол,

15. 2013 оны 1 дүгээр сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч С.Батцэцэгийн гэрт нэвтрэн орж эрэгтэй хүний торгон дээл, жолооч гутал, шар дурдан бүс, тэмээний ноосон цамц, таван товруутай мөнгөн хазаарын тоног зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 2.126.000 төгрөгийн хохирол,

16. 2013 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 11-ийн 1 тоотод оршин суух хохирогч О.Шүрэнчулууны гэрт нэвтрэн орж бэлэн 365.800 төгрөг, савхин бээлий, гар утас зэргийг хулгайлж, нийт 640.800 төгрөгийн хохирол,

17. 2013 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Банзар” гэх газарт оршин суух хохирогч О.Мөнхсайханы гэрт нэвтрэн орж “Мустанг-5” загварын мотоцикл, дугуй, хийлдэг насос зэргийг хулгайлж, нийт 1.368.000 төгрөгийн хохирол,

18. 2012 оны 12 дугаар сарын 15-наас 16-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн Нуурын 3-ын 5 тоотод оршин суух хохирогч М.Гоёцэцэгийн гэрт нэвтрэн орж 12 завхай мөнгөн тоногтой монгол эмээл, эмэгтэй мөнгөн бүс, савхин бээлий зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 8.708.000 төгрөгийн хохирол,

19. 2012 оны 2 дугаар сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч И.Тунгалагсүрэнгийн “Чамин” нэртэй хүнс, барааны дэлгүүрт нэвтрэн орж 3 хос гутал, 4 ширхэг гар утас, цүнх зэргийг хулгайлж, нийт 741.000 төгрөгийн хохирол,

20. 2013 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Ж.Оюунбаатарын гэрт нэвтрэн орж халтар манан хөөрөг, хөөрөгний дайлан, орчин цагийн чулуун хөөрөг, хээгүй дайлан зэргийг хулгайлж, нийт 6.355.000 төгрөгийн хохирол,

21. 2013 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн “Жаргалант” гэх газар оршин суух хохирогч Л.Нарантунгалагийн гэрт нэвтрэн орж халтар манан хөөрөг, дотортой дээл, дурдан бүс зэргийг хулгайлж, нийт 2.000.000 төгрөгийн хохирол,

22. 2013 оны 2 дугаар сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Байгальмаагийн “Гурван-Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн орж “Нокиа” загварын гар утас 5 ширхэг, “Парламент”  нэртэй тамхи 6 хайрцаг, гинж, бөгж, хийн газ, жижиг хөгжим, хиам зэргийг хулгайлж, нийт 447.200 төгрөгийн хохирол,

23. 2013 оны 2 дугаар сарын 18-наас 24-ний өдөр хүртэлх хугацаанд Булган аймаг Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Б.Мөнхтөрийн гэрт нэвтрэн орж “Веперь” загварын буу, “СВД” загварын бууны орос дуран, жижиг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 3.000.000 төгрөгийн хохирол,

24. 2013 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Н.Мянганбаатарын гэрт нэвтрэн орж мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн аяга, хөөрөг, монетон бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 700.000 төгрөгийн хохирол,

25. 2013 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Булган аймаг Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Хасарваагийн гэрт нэвтрэн орж бэлэн 200.000 төгрөгийг хулгайлсан,

26. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймаг Сайхан сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.Бадамсүрэнгийн гэрийн гадна байсан хохирогч С.Мөнхбатын эзэмшлийн “Супер Венни” загварын мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол,

27. 2013 оны 2 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн “Цохионы өвөлжөө” гэх газарт оршин суух иргэн Г.Алтанхүүгийн гэрээс хохирогч Э.Банзрагчийн “ТОЗ-8” загварын бууг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол,

28. 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн “Төгрөг” гэх газарт оршин суух хохирогч Г.Адъяагийн гэрээс дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол,

29. 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн Айргийн 4-ийн 30 тоотод оршин суух хохирогч Ч.Зоригбаатарын гэрт нэвтрэн орж бор өнгийн савхин дээл, шаргал өнгийн өвлийн гутал, ясан иштэй хутга зэргийг хулгайлж, нийт 408.000 төгрөгийн хохирол,

30. 2013 оны 1 дүгээр сарын 3-наас 4-ний өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 20-ын 9 тоотод оршин суух хохирогч Ш.Энхболдын гэрийн гаднаас “Даюун” загварын мотоциклийг хулгайлж, 1.250.000 төгрөгийн хохирол,

31. 2013 оны 1 дүгээр сарын 3-наас 4-ний өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19-ийн 6 тоотод оршин суух хохирогч Ч.Гантуяагийн гэрт нэвтрэн орж нэхий дээл хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол,      

32. 2013 оны 1 дүгээр сарын 2-ноос 7-ны өдөр хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 114 дүгээр байранд оршин суух хохирогч А.Төмөрхуягийн гэрт нэвтрэн орж хурган дотортой үйтэн хуар дээл, дурдан бүс, төмөр хутга, цүнх зэргийг хулгайлж, нийт 1.270.000 төгрөгийн хохирол,

33. 2013 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдөр хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Гурван сайхан сумын 4 дүгээр баг, Чингийн 3-ын 2 тоотод оршин суух хохирогч Н.Хүрэлбаатарын гэрт нэвтрэн орж монгол гутал, хурган дотортой малгай зэргийг хулгайлж, нийт 723.000 төгрөгийн хохирол,

34. 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 12-ны өдөр хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр багт оршин суух хохирогч Ч.Тогтоххурцын гэрт нэвтрэн орж Чех “Карбин” загварын буу, скезийн сумаар бууддаг болгосон буу 1 ширхэг, шинэ хөвөнтэй дээл, дурдан бүс, дуран, дайзтай сум, сумны гал, дарь, перданы сумны хэв хийдэг багаж, бэлэн 850.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 2.460.000 төгрөгийн хохирол,

35. 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 12-ны өдөр хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон 33-ын 16 тоотод оршин суух хохирогч С.Очирбатын гэрийн гаднаас “Супер Венни” загварын мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол,

36. 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хөгшөөгийн 3-ын 7 тоотод оршин суух хохирогч Д.Баттөрийн гэрийн гаднаас “КА11МЮ” загварын мотоциклийг хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол,

37. 2014 оны 4 дүгээр сарын 21-нээс 25-ны өдөр хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Лхагвасүрэнгийн хүрэн морийг бэлчээр дээрээс нь хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол,

38. 2013 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн Загастын 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Р.Түмэнжаргалын 1.5 литр орчим багтаамжтай мөнгөн аяга хулгайлж, 6.000.000 төгрөгийн хохирол,

39. 2012 оны 12 дугаар сарын 13-наас 14-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Р.Ганбатын гэрт нэвтрэн орж дээл, бөгж 2 ширхэг, гутал зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 370.000 төгрөгийн хохирол,

40. 2012 оны 2 дугаар сард Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Нямсүрэнгийн байшинд нэвтрэн орж орос хромон гутлыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол,

41. 2011 оны 5 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын Баян мод багт оршин суух хохирогч Ц.Бямбасүрэнгийн хашаанаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол,    

42. 2014 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, Зээлийн 1-ийн 106 тоотод оршин суух хохирогч У.Сэндэнсүрэнгийн гэрт нэвтрэн орж, төмөр сейфны хаалга эвдэж дунд гарын хаш хөөрөг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, алтан ээмэг, бөгж хослол, 2 грамм цул алт, монетон бөгж, ээмэг, эмээлийн даруулга, эмэгтэй цаг, бугуйвч, алтан гинж, бэлэн 70.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 59.970.000 төгрөгийн хохирол,

43. 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг, 116-ын 9 тоотод оршин суух хохирогч Ц.Шүрэнцэцэгийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 14 ширхэг, гар утас 2 ширхэг зэргийг хулгайлж, нийт 4.900.000 төгрөгийн хохирол,

44. 2015 оны 6 дугаар сарын 8-наас 9-ний өдөрт шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар 306 точикд оршин суух хохирогч Х.Нэргүйгийн гэрээс “Даюу” загварын мотоциклийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол,

45. 2015 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг З дугаар баг, Хэрлэнгийн 11-ийн 1 тоотод оршин суух хохирогч Э.Жадамбын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 7 ширхэг, бөгж 2 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1.435.000 төгрөгийн хохирол,

46. 2015 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Буурлын хороо 7-ын 7 тоот хашаанд байсан хохирогч Т.Сансарын эзэмшлийн 77-15 УБД улсын дугаартай автомашинаас “САЙГА-МЗ”, “САЙГА-МК”, “МР-18МН” загварын буу, 2 ширхэг магазин, 16 ширхэг сум, “Самсунг Галакси эс-3”, “Самсунг Галакси Нөүт-2”, “Самсунг Галакси эс-1”, “Нокиа-100” загварын гар утаснууд, “Гербер” загварын сүх зэргийг хулгайлж, нийт 9.408.000 төгрөгийн хохирол,

47. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал сумын Асартайн 5-ын 1а тоотод оршин суух хохирогч Х.Содбаярын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, гармал металл бөгж, шармал металл гинж, мөнгөн гинж тус бүр 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, гар цүнх 1 ширхэг, эрэгтэй хүний дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 10.277.500 төгрөгийн хохирол,

48. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Асартайн 4-ийн 3 тоотод оршин суух хохирогч Б.Отгонжаргалын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол,

49. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Асартайн 3-ын 2 тоотод оршин суух хохирогч Б.Мөнх-Эрдэнийн гэрт нэвтрэн орж хөөрөг 2 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн гинж, монетон ээмэг, хөөрөгний даалин, үнэртэй ус, эмэгтэй хүний хүзүүний зүүлтний цуглуулга зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 830.000 төгрөгийн хохирол,

50. 2012 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Амгалантын 2-ын 3 тоотод оршин суух хохирогч Н.Пунцагболдын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 6 ширхэгийг хулгайлж, 3.130.000 төгрөгийн хохирол,

51. 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багт оршин суух хохирогч Д.Отгончимэгийн гэрт нэвтрэн орж “Нокиа-6235” загварын гар утсыг хулгайлж, 30.000 төгрөгийн хохирол,

52. Т.Баттулга нь П.Гантогоо, Д.Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 5 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвд байрлах “Онон” нэртэй цайны газрын гаднаас хохирогч Д.Цэвэгдоржийн эзэмшлийн “Хенсим” загварын мотоциклийг хулгайлж, 1.280.000 төгрөгийн хохирол,

53. 2011 оны 5 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт оршин суух хохирогч О.Өсөхнарангийн хашаанд байх саравчнаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер венни” загварын мотоциклийг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол,

54. 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуутын 11-ийн 6 тоотод оршин суух хохирогч Н.Даваасүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Монгол дээл 5 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг зэргийг хулгайлж, нийт 740.000 төгрөгийн хохирол,

55. 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд оршин суух иргэн Даваадагвын гэрийн гаднаас хохирогч П.Баасандоржийн эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол,

56. 2011 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ц.Доржсүрэнгийн хашаанаас “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол,

57. 2011 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Г.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж Сандуйн жүд судар, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн соёо, бурханы жижиг гуу зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.110.000 төгрөгийн хохирол,

58. 2011 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Угалзын булаг гэх газарт оршин суух хохирогч П.Түвшинжаргалын гэрийн гаднаас “Хүлэг-100” загварын мотоциклийг хулгайлж 1.395.000 төгрөгийн хохирол,

59. 2011 оны 5 дугаар сарын 8-наас 9-ний өдөрт шилжих шөнө П.Гантогоотой бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн “Хар-Өндөр” гэх газарт оршин суух хохирогч Э.Мөнх-Эрдэнийн гэрийн гаднаас “Чансаа” загварын мотоцикль, гэрийн цоожийг эвдлэн орж бэлэн 50.000 төгрөг, эрэгтэй хүний арьсан түрийвч зэргийг хулгайлж, нийт 1.372.500 төгрөгийн хохирол,

60. 2011 оны 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын “Шивэрмандал” гэх газарт оршин суух хохирогч Д.Мөнх-Алдарын гэрт нэвтрэн орж “ТОЗ-8” загварын буу, “Винтов” загварын буу, шармал бурхан, зургийн аппарат, бууны орос дуран зэргийг хулгайлж, нийт 1.168.000 төгрөгийн хохирол,

61. 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр П.Гантогоо, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Отгонбатын мотоциклийг хулгайлж, 1.287.500 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 164.566.300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

- мөн 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө П.Гантогоо, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт оршин суух хохирогч П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэргийг буу тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- урьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа, давтан үйлдлээр 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 102 хоног, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 35 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 334 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг,           

Б/ П.Гантогоо нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, бусдын орон байранд нэвтрэн орж,

1. 2011 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Харуул толгой” гэх газарт хохирогч П.Амарын эзэмшлийн 66-96 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс “ТОЗ-8” загварын буу, орос дуран зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.403.800 төгрөгийн хохирол,

2. 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Т.Баттулгатай бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Цагаанчулуутын худаг” гэх газарт оршин суух хохирогч Л.Агваандугарын гэрээс жижиг, дунд гарын хөөрөг, хромон гутал зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 486.000 төгрөгийн хохирол,

3. 2011 оны 5 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын Баян мод багт оршин суух хохирогч Ц.Бямбасүрэнгийн хашаанаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол,

4. 2011 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвд байрлах “Онон” нэртэй цайны газрын гаднаас хохирогч Д.Цэвэгдоржийн эзэмшлийн “Хенсим” загварын мотоциклийг хулгайлж, 1.280.000 төгрөгийн хохирол,

5. 2011 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт оршин суух хохирогч О.Өсөхнарангийн хашаанд байх саравчнаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер Венни” загварын мотоциклийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол,

6. 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуутын 11-ийн 06 тоотод оршин суух хохирогч Н.Даваасүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Монгол дээл 5 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг зэргийг хулгайлж, нийт 740.000 төгрөгийн хохирол,

7. 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд оршин суух иргэн Даваадагвын гэрийн гаднаас хохирогч П.Баасандоржийн эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

8. 2011 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ц.Доржсүрэнгийн хашаанаас “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол,

9. 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Г.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж Сандуйн жүд судар, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн соёо, бурханы жижиг гуу зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.110.000 төгрөгийн хохирол,

10. 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн “Угалзын булаг” гэх газарт оршин суух хохирогч П.Түвшинжаргалын гэрийн гаднаас “Хүлэг-100” загварын мотоциклийг хулгайлж, 1.395.000 төгрөгийн хохирол,

11. 2011 оны 5 дугаар сарын 8-наас 9-ний өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сумын 1 дугээр багийн “Хар-Өндөр” гэх газарт оршин суух хохирогч Э.Мөнх-Эрдэнийн гэрийн гаднаас “Чансаа” загварын мотоцикдь, гэрийн цоожийг эвдлэн орж бэлнээр 50.000 төгрөг, эрэгтэй хүний арьсан түрийвч зэргийг хулгайлж, нийт 1.322.500 төгрөгийн хохирол,

12. 2011 оны 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын “Шивэрмандал” гэх газарт оршин суух хохирогч Д.Мөнх-Алдарын гэрт нэвтрэн орж “ТОЗ-8” загварын буу, “Винтов” загварын буу, шармал бурхан, зургийн аппарат, бууны Орос дуран зэрэн эд зүйлийг хулгайлж, нийт 1.168.000 төгрөгийн хохирол,

13. 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Отгонбатын эзэмшлийн мотоциклийг хулгайлж, 1.287.500 төгрөгийн хохирол,

14. 2011 оны 5 дугаар сарын 5-наас 6-ны өдөрт шилжих шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 6-ын 5 тоотоос хохирогч Ш.Тожилсүрэнгийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол,

15. 2009 оны 2 дугаар сарын 18-наас 20-ны өдөр хүртэлх хугацаанд Түмэннасан, С.Маш-Эрдэнэ, Х.Гантогоо, Г.Пүрэвсүрэн нартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс хохирогч Я.Бадамцэцэгийн 6 тооны үхэрийг хулгайлж, 1.850.000 төгрөгийн хохирол,

16. 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр С.Цолмонбаатартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс хохирогч Г.Эрдэнэбатын 2 тооны морийг хулгайлж, 4.800.000 төгрөгийн хохирол,

17. 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр С.Цолмонбаатартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс хохирогч Г.Өсөхжаргалын 2 тооны морийг хулгайлж, 2.000.000 төгрөгийг хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 24.342.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

- мөн 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт оршин суух хохирогч П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэргийг буу тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 133 хоног прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг,

В/ Д.Мэндсайхан нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, бусдын орон байранд нэвтрэн орж,

1. 2011 оны 4 дүгээр сарын 18-наас 19-ний өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 17-6-20 тоот хашаанаас хохирогч Б.Батбаярын эзэмшлийн “Хурд” загварын мотоциклийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол, 

2. 2011 оны 4 дүгээр сарын 14-нээс 15-ны өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Хуцаагийн” 10-ын 7 тоот хашаанаас хохирогч Ц.Хүрэлбаатарын эзэмшлийн “ОАЕЫМ” загварын мотоциклийг хулгайлж ,680.000 төгрөгийн хохирол,

3. 2011 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнө Т.Баттулгатай бүлэглэн Багануур дүүргийн 5 дугаар хороо 22-ын 10 тоот хашаанаас хохирогч А.Цогт-Эрдэнийн эзэмшлийн “Кингтонг” загварын мотоциклийг хулгайлж, 780.000 төгрөгийн хохирол,

4. 2011 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын төвд хохирогч Б.Саранчимэгийн гэрээс “Аcer” загварын зөөврийн компьютер, манан хөөрөг, хөнгөн цагаан хөөрөг зэргийг хулгайлж, нийт 890.000 төгрөгийн хохирол,         

5. 2011 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын төвд оршин суух хохирогч Ц.Ариунболдын гэрийн гаднаас “Бүргэд” загварын мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол,

6. 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Т.Баттулгатай бүлэглэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 4-ийн 24 тоотод оршин суух хохирогч З.Чулуунбаатарын хашаанаас мотоциклийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол,

7. 2011 оны 5 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвд байрлах “Онон” нэртэй цайны газрын гаднаас хохирогч Д.Цэвэгдоржийн эзэмшлийн “Хенсим” загварын мотоциклийг хулгайлж, 1.280.000 төгрөгийн хохирол,

8. 2011 оны 5 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум Баянмод багт оршин суух хохирогч О.Өсөхнарангийн хашаанд байх саравчнаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер венни” загварын мотоциклийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол,

9. 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуутын 11-ийн 06 тоотод оршин суух хохирогч Н.Даваасүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Монгол дээл 5 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол,

10. 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд оршин суух иргэн Даваадагвын гэрийн гаднаас хохирогч П.Баасандоржийн эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

11. 2011 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ц.Доржсүрэнгийн хашаанаас “Мустанг-6” загварын мотоциклийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол,

12. 2011 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Г.Гундэгмаагийн гэрт нэвтрэн орж Сандуйн жүд судар, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн соёо, бурханы жижиг гуу зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.110.000 төгрөгийн хохирол,

13. 2011 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн “Угалзын булаг” гэх газарт оршин суух хохирогч П.Түвшинжаргалын гэрийн гаднаас “Хүлэг-100” загварын мотоциклийг хулгайлж, 1.395.000 төгрөгийн хохирол,

14. 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Отгонбатын эзэмшлийн мотоциклийг хулгайлж, 1.287.500 төгрөгийн хохирол,

15. 2011 оны 5 дугаар сарын 5-наас 6-ны өдөрт шилжих шөнө П.Гантогоо, Т.Баттулга нартай бүлэглэн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 6-ын 5 тоотоос хохирогч Ш.Тожилсүрэнгийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол  тус тус учруулж бусдад нийтдээ 14.812.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

- мөн 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Т.Баттулга, П.Гантогоо нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт оршин суух хохирогч П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэргийг буу тулган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд нийт 730 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Т.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2, П.Гантогоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1, Д.Мэндсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу бичигдээгүй, яллагдагч Т.Баттулга, П.Гантогоо, Д.Мэндсайхан нар нь тус бүр хэдэн удаа ганцаараа болон бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох, хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг тодорхойлон бичээгүй, зөвхөн холбогдогч тус бүрээр бичиж, яллах дүгнэлтийн хавсралтыг засалгүйгээр буцаан ирүүлсэн байна.

2. Дүүргийн прокурорын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 138 тоот тогтоолд Д.Мэндсайханд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан ялыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож, түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлийн хуульд хамаарагдаж байхад өршөөлд хамааруулалгүй орхигдуулсан,

3. Хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй, хохирогч Т.Сансар нь өөрийн гар утас болон хутгаа нэхэмжилнэ /20хх-138/ гэж мэдүүлсэн байхад эд зүйлийг үнэлүүлээгүй,

4. Тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 795 тоот шүүхийн тогтоол болон 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 856 тоот шүүгчийн захирамжийн заалтууд бүрэн биелэгдээгүй байна.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Т.Баттулгад авсан цагдан хорих, П.Гантогоо, Д.Мэндсайхан нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллах дүгнэлтэд яллагдагч тус бүрээр ямар гэмт хэрэг үйлдсэн, хэдэн удаагийн давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдэж, хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан зэргийг нэг бүрчлэн бичсэн. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч тус бүрийн хоригдсон хугацаа, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдал, эд мөрийн баримт, хохирлыг нэг бүрчлэн бүрэн бичиж, яллагдагч тус бүр хэнд хэдэн төгрөгийн хохирол төлөх ёстой болохыг, мөн шүүх хуралдаанд оролцуулбал зохих хохирогч зэргийг тус тус нэг бүрчлэн дэлгэрэнгүй дурдсан байхад анхан шатны шүүхээс яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу бичигдээгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

2. Яллагдагч Д.Мэндсайханд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн...” тул эрүүгийн хэрэг хариуцлагад татах боломжгүй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь “Анхны ардчилсан сонгууль бопж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас чөлөөлөх болон өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар өршөөлийн хуульд хамааруулалгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй заалт биш юм. Учир нь “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг шүүх, прокурорын аль ч шатанд хэрэглэн хамруулах боломжтой. Шүүх хэрэглэснээр тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй болно.

3. Хохирогч Т.Сансар нь хэргийн материалтай танилцаад “өөрийн гар утас болон хутгаа нэхэмжлэхгүй” гэж бичсэн баримт хэрэгт авагдсан байгааг шүүх анхаарч үзэлгүй мөрдөн байцаалтад буцаах тогтоолд заасан байна.

4. Тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 795 тоот шүүхийн тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 856 тоот шүүгчийн захирамжийн заалтуудыг бүрэн биелүүлсэн байхад аль заалтыг бүрэн биелээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Яллагдагч Т.Баттулгын цагдан хоригдох хоногийн хугацаа дуусч байгаа ба тэрээр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх баталгаа байхгүй.

Иймд 1050 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

            Яллагдагч Т.Баттулгын өмгөөлөгч Д.Дашдорж “...хохирогч Ж.Цулбуурт 96.000 төгрөг, Д.Отгончимэгт 30.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хохирлын хэмжээнээс хасч, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлнө. Анхан шатны шүүхийн 1050 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

Яллагдагч П.Гантогоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...яллах дүгнэлтийн хавсралтад бичсэн цагдан хоригдсон хоногийн хугацаа миний тооцоолсонтой тохирохгүй байгаа тул үүнийг анхаарч үзэхийг хүсч байна. Харин анхан шатны шүүхийн 1050 дугаартай шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” гэв.

Яллагдагч Д.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие үйлдсэн хулгайн гэмт хэргийнхээ нийт хохирлын хэмжээтэй санал нийлэхгүй байгаа. Харин анхан шатны шүүхийн 1050 дугаартай шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийн материалыг судлахад, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.

Яллагдагч Т.Баттулга нь давтан үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Булган, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Төв аймгуудад, мөн Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч 61 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, нэр бүхий 61 иргэнд нийт 164.566.300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө П.Гантогоо, Д.Мэндсайхан нартай бүлэглэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвтгэрт оршин суух иргэн П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэрэг эд зүйлийг буу тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан,

- урьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 102 хоног, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 35 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 334 хоног, нийтдээ 471 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан,

П.Гантогоо нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод, Хэнтий, Төв аймгийн нутаг дэвсгэрт, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч 17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, нэр бүхий 17 иргэнд нийт 24.342.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Т.Баттулга, Д.Мэндсайхан нартай бүлэглэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвтгэрт оршин суух иргэн П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэрэг эд зүйлийг буу тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 133 хоног прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан,

Д.Мэндсайхан нь давтан үйлдлээр, дангаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий, Төв аймгуудад, мөн Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч 15 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, нэр бүхий 15 иргэнд нийт 14.812.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2011 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Т.Баттулга, П.Гантогоо нартай бүлэглэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвтгэрт оршин суух иргэн П.Пүрэвдагвын гэрээс мөнгөн цөгц, гуулин бурхан зэрэг эд зүйлийг буу тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 2.645.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 730 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокурор энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч тус бүрийн гэмт хэрэгт дангаараа болон бүлэглэж оролцсон байдлыг, тухайлбал дангаараа үйлдлийн улмаас, бүлэглэж үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож бичээгүй байна. Энэ нь гэм буруутай этгээдээс гаргуулах төлбөрийн тоо хэмжээ, мөн гэм буруутай этгээдийн гэм буруугийн хэр хэмжээг тогтоох, гэм буруутай этгээд өөрийн хариуцах төлбөрийн хэмжээг мэдэж авах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Иймээс яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 218.3 дахь хэсэгт заасан “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн … үйлдсэн хэргийн товч агуулга, ... учруулсан хохирол ... зэргийг дурдана, мөн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирохыг … бичнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн зах зээлийн үнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тогтоосон байх шаардлагатай ба хохирогч Т.Сансар нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...өөрийн гар утас болон хутгаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байхад, түүний нэхэмжилсэн эд зүйлийг үнэлүүлээгүй байна. Иймээс дээрх эд зүйлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тохиолдолд ч аливаа хохирлын хэмжээг зайлшгүй тогтоож, гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулан хохирогчид олгох эсхүл улсын орлогод шилжүүлж  шийдвэрлэх үндэслэл болох юм.  

Мөн яллагдагч нарын цагдан хоригдсон хугацааг зөв тогтоохын тулд холбогдох эрхийн актуудыг бүрэн хэмжээгээр хавсаргах шаардлагатай ба энэ талаар маргаантай байна.

Шүүх эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дээрх заалтууд үндэслэлтэй гэж үзэж шүүгчийн захирамжийн энэ заалтыг эс зөвшөөрсөн прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийн дээрх заалт болон энэ магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг яллагдагч нарт холбогдох зарим үйлдэлд нь хэрэглэх эсэх асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг бүхэлд нь хянаж хэлэлцсэний дараа шийдвэрлэх нь энэ хэргийн хувьд зохимжтой байна. Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр Т.Баттулга, П.Гантогоо, Д.Мэндсайхан нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Прокурор Э.Бадралын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ