Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 458

 

                                                              Б.Түвшинбаярт холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанд;

ПрокурорТ.Даваажав,

хохирогч Б.Ананд, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрчхохирогч Б.Ананд, ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Түвшинбаяртхолбогдох эрүүгийн 201525022433дугаартай хэргийг 2016 оны7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Йөншөөбү овогт Болдын Түвшинбаяр,1972 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн биеийн тамир спортын газарт мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:МЕ72061818/,

Б.Түвшинбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн баруун урд зам дээр иргэн Б.Анандыг автомашины шил цохилоо гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Анандыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Түвшинбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Түвшинбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Анандын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 1 сарын хорих ял шийтгэж, угхорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,Б.Түвшинбаяр нь цагданхоригдсон хоноггүйг, хохирогч Б.Ананд гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардал, өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг хууль зүйн үндэслэлтэй баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Түвшинбаяраас нэхэмжлэн авах эрхтэйг тус тус дурдаж, Б.Түвшинбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолжшийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ананд гаргасан давж заалдах гомдолд: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Гэмт хэргийг үйлдсэн цагаас Б.Түвшинбаяр нь олдохгүй хохирогч миний бие нь өөрөө бензин тосны зардал гаргаж цагдаад олж өгсөн. Б.Түвшинбаяр нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд замын хөдөлгөөнд оролцож байхдаа …Б.Анандын тээврийн хэрэгслийг 2 удаа дайрч орсон гэдгээ хэлсэн. Би ахаа аятайхан яваач гэж хэлснээс болж миний нүдэнд хүндэвтэр гэмтэл учруулсан. Хагалгаанд орж нүдээ эмчлүүлсэн. Энэ гэмтлийн улмаас нэг зүйлийг хоёр тусгаж хардаг болсонд маш их гомдолтой байна. Өмгөөлөгчтэйгээ гэрээ байгуулж ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн. Энэ нь миний зайлшгүй ажиллагааны зардал гэж үзэж байна. Өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон мөнгө хүлээлцсэн тухай баримт шаардлагатай гэж үзэж байгаа тул энэ төлбөрийг нөхөн гаргуулж өгнө үү …” гэжээ.

            Ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. хохирогч Б.Ананд нь нийт 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу түүний эмчилгээ, оношилгооны зардалд 1.102.750 төгрөгийг Б.Түвшинбаяр төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн гаргаж өгөөгүй тул шүүх хохирогч Б.Анандын бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан гэх 3.000.000 төгрөгөөс нотлох баримттай 1.102.750 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэсэн хирнээ гэм хор бүрэн арилаагүй хэмээн үзсэн байна.

2. Шүүх Б.Түвшинбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ананд нь "надад учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчийн хяналтад байгаа" гэсэн мэдүүлгийг  хүлээн авч түүний гэмтлийг эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, гэм хор бүрэн арилаагүй гэж дүгнэж байгаа нь буруу юм.

 3. Мөн хохирогч Б.Ананд нь өмгөөлөгчид төлсөн зардал болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд зөвхөн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байдаг. Өмгөөлөгчийн зардлыг хохирогч нэхэмжилж болох боловч Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулсан заалт байхгүй юм. Мөн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн бол холбогдох төлбөрийн баримтыг өмгөөлөгчөөс авах шаардлагатай бөгөөд өмгөөлөгч нь Иргэний болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу холбогдох татвар, шимтгэлүүд буюу ХАОАТ, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлсөн баримтаа хавсаргаж дээрх 3.000.000 төгрөгийн төлбөр төлөгдсөнийг нотлох шаардлагатай байдаг. Үүнийг шүүх хууль зүйн үндэслэлтэй баримтуудаа цуглуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шийдвэрлүүлэх  эрхийг нээлттэй олгосон байгаа нь буруу юм. Учир нь дээрх татвар болон холбогдох баримтуудыг нөхөн төлөх боломжгүй байдаг.

Иймд хохирогч Б.Анандад учирсан хохиролд нэхэмжилж буй 3.000.000 төгрөгөөс хавстаст хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу 1.102.750 төгрөгийг төлсөн. Гэвч одоогийн байдлаар өмгөөлөлийн хөлс болон эмчилгээний зардалд нийт 4.900.000 төгрөгийг нэмж төлсөн байгаа. Иймд Б.Түвшинбаярын хувийн байдал болон хохирол барагдуулсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар биечлэн эдлэх хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ананд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогийн байдлаар өмгөөлөлийн хөлс болон эмчилгээ, эм тарианы нөхөн төлбөрт ялтны ар гэрээс нийтдээ 4.900.000 төгрөг нэмж өгснийг хүлээж авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол төлбөрөө нэхэмжилж авах эрхийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Дахин хагалгаа хийлгэх зэргээр эмчилгээ хийлгэх магадлалтай. Миний хараа юмыг хоёр хувааж хараад байгаа. Ялтныг олон жижиг хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхыг хүсэж байна. Энэ хүн хорих ял эдлэх нь миний дараагийн эмчилгээнд туслалцаа үзүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн давж заалдах гомдлоосоо татгалзах хүсэлтэй.” гэв.

Хохирогч Б.Анандын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Анандын санал хүсэлтийг дэмжиж байна.” гэв. 

ПрокурорТ.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны шийдвэрлэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Түвшинбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүртйн 1 дүгээр хороо, “Чингис”-ийн талбайн баруун урд замд,тээврийн хэрэгсэл жолоодонзамын хөдөлгөөнд оролцож явахдаа зөв зохистой явах шаардлага тавьсан иргэн Б.Анандыг тээврийн хэрэглээсээ бууж ирэн түүний нүд болон зүүн шанаа хэсэгт удаа дараа цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

хохирогч Б.Анандын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 5 минутад 30-71 УНЕ улсын дугаартай “Ниссан нөт” загварын саарал өнгийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явах үед гадаад хэргийн яамны уулзвар дээр 93-25 УНЕ улсын дугаартай хар өнгийн “Тоёота клугер” загварын автомашин шахаж орж ирсэн. Тэгээд би баруун гар тал руугаа зайлсхийж 1 дүгээр эгнээ рүү ороод тухайн үедээ осол гаргах нь гэж бодоод нэлээд түгшсэн байсан. Тэгтэл азаар зүгээр өнгөрсөн. Тэгээд явж байгаад “Төв шуудан”-гийн зүүн гар талын уулзвар дээр ирэх үед намайг шахсан машин миний урд талд ирж зогсохоор нь би машинаасаа гарч очоод цонхоор нь харсан чинь хөгшин хүн байсан. Тэгэхээр нь би цонхыг нь тогшоод ингэж явж болохгүй шүү, осол гаргах нь гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч амандаа юм хэлээд байсан ба автомашинаасаа бууж ирээд яах гэж машин нүдээд байгаа пизда вэ гэснээ миний зүүн нүд, зүүн хацар руу баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд би ингэж явж болохгүй шүү дээ, чи осол гаргалаа гэсэн чинь миний дагз руу гараараа дахиад цохисон. Тэгэх үед нь би арагшаагаа савж тухайн хүний машиныг баруун хацраар мөргөөд босоод ирсэн чинь нөгөө хүн машиндаа суугаад  явахаар нь би араас нь цагдаад хэлнэ гэтэл тэгэхгүй юу пизда минь гэж хэлээд яваад өгсөн...” /хх-12-13/,

гэрч С.Саранцэцэгийн“...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед хамт ажилладаг Түвшинбаяр, Мөнх-Эрдэнэ нартай хамт бэлтгэл ажлаа хийх гээд Түвшинбаярын машинтай Улаанбаатар зочид буудлын урд талын замын нарийсдаг хэсэгт санамсаргүй нэг машиныг шахчихсан. Тэгээд цаашаа явж байгаад “Төв шуудан”-гийн урд талын гэрлэн дохион дээр зогсож байхад арын автомашины жолооч залуу бууж ирж жолоочийн хаалган дээр ирээд цонхыг нь хүчтэй цохиод байсан. Тэгтэл Түвшинбаяр машинаасаа буугаад тухайн залуутай зууралдаж, муудалцаж байгаад цохих шиг болоод машиндаа буцаж суугаад цаашаа явцгаасан...” /хх-28/,

гэрч Э.Мөнх-Эрдэнийн“...Миний бодлоор бол зам дээр явж байхад манай автомашин тэр залуугийн автомашиныг шахсан гэж хохирогч уурлаж бухимдсан байх. Тэгээд хохирогч залуу өөрөө автомашинаасаа бууж ирээд машины шилийг хагалчих гээд цохиод байсан учир Б.Түвшинбаяр автомашинаасаа бууж очсон. Миний харснаар бол айхтар бие биенийгээ цохисон зүйл байхгүй. Зүгээр л хоёр талаасаа гараа сарвалзуулаад байсан...” /хх-55/,

ялтан Б.Түвшинбаярын сэжигтнээр өгсөн “... 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17-18 цагийн хооронд  би өөрийн автомашин болох 93-25 УНЕ улсын дугаартай “Тоёота Клугер” загварын автомашинтайгаа хамт ажилладаг Саранцэцэг, Мөнх-Эрдэнэ нарын хамт Хан-Уул дүүрэг дэх спортын ордон орох гэж явж байхдаа гадаад хэргийн яамны харалдаа зам дээр санамсаргүйгээр нэг автомашины урдуур орчихсон. Тэгтэл нөгөө автомашины жолооч уурлаад араас сигналдаад байсан. Тэгэхээр нь би тоолгүйгээр цаашаа яваад Чингисийн талбайн харалдаа зам дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байтал нөгөө автомашины жолооч бууж ирээд миний хаалганы цонх руу 5-6 удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад чи хаалганы шил хагаллаа шүү дээ гэхэд чи яаж яваад байгаа юм гэж над руу дайраад байхаар нь уурандаа нүүрний хэсэгт 2 удаа цохиж, 1 удаа өшиглөчихөөд машиндаа суугаад явчихсан... Тэр залуу намайг цохиж зодоогүй...” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 299 тоот “Б.Анандын биед баруун гайморовын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханы хугарал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт, цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2015.11.23-ны өдөр гаргасан 16750 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Тухайн үед хийгдсэн 2015.11.23-ны өдрийн КТГ-ын шинжилгээгээр оношлогдсон баруун гайморын хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарлыг дүгнэлтийн хэсэгт оруулаагүй байна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-57-58/гэсэн дүгнэлт, хохирогч Б.Анандын толгойнд хийсэн компьютерт томографикийн шинжилгээ /хх-17-18/, хохирогч Б.Анандын өвчтөний түүхийн хуулбар /хх-61-67/, хохирогч Б.Ананд, гэрч Э.Мөнх-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-79-80/зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэнБ.Түвшинбаярыг 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Анандыг зөв зохистой явахыг шаардсан шаардлагыг эс зөвшөөрсөн, мөн автомашины хаалганы шил цохилоо гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Анандын зүүн нүд, зүүн шанаа тус газарт цохиж хүч хэрэглэн биед нь баруун гайморовын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхийхүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлтийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Ананд нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний эрчимтэй хэсэгт өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг орхиж бусадтай очиж маргасан, бусдын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулсан зохисгүй үйлдэл гаргасан нь тогтоогдож байх ба энэ нь Б.Түвшинбаярын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин оногдуулах ял шийтгэлд нөлөөлөх үндэслэл болно.

Хохирогч Б.Ананд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдолд “…ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж…” өгөхийг хүсчээ.

Ялтан Б.Түвшинбаяр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ялтны гэр бүлээс хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй гэж байгаа  хэдий ч тэрээр гэм буруугийн талаар маргаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгахад өөрөө санаачилгатай хандаагүйг гэм буруугаа ойлгосон гэсэн дүгнэлтэнд хүрэх боломжгүй, мөн үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг их байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ананд болон ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан“...ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ананд, ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                        Д.МӨНХТУУЛ