2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/00012

 

 

 

 

 

 

 

 

2025он 01рын 07р

191/ШШ2025/00012

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: ............ тоотод байрлах Х ХХК/РД: ***/,

 

Нэхэмжлэгч:......тоотод оршин суух Б овогт Чын М /РД: ****/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... байранд байрлах ББХК /РД: *****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан 1,100,000,000 төгрөгийн зээлээс 432,300,685 төгрөгийг бодитоор олгоогүй, ашиглуулаагүй болохыг тогтоолгож, Зээлийн гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлж 432,300,685 төгрөгийг зээлдэгч нарт олгохыг даалгах, ББны АЙ нэрийдлээр бидэнд бодитой олгоогүй буцаан авсан 432,300,685 төгрөгт өнөөдрийг хүртэл төлсөн хүү болох 211,827,336 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Тус шүүхэд иргэн Ч.М, Х ХХКнарын нэхэмжлэлтэй ББХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хариуцагч ББтай нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Тус шүүхэд Ч.М нарын нэхэмжлэлтэй ББанд холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Энэхүү хэрэгт нэхэмжлэгч тал нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК, Ч.М нар нь хариуцагч ББХК-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан 1,100,000,000 төгрөгийн зээлээс 432,300,685 төгрөгийг бодитоор олгоогүй, ашиглуулаагүй болохыг тогтоолгож, зээлийн гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлж 432,300,685 төгрөгийг зээлдэгч нарт олгохыг даалгах, ББны АЙ нэрийдлээр бидэнд бодитой олгоогүй буцаан авсан 432,300,685 төгрөгт өнөөдрийг хүртэл төлсөн хүү болох 211,827,336 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч ББХК-тай харилцсан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,515,436 төгрөгийн 50 хувь болох 757,718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 757,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК, Ч.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч ББХК-д холбогдох 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан 1,100,000,000 төгрөгийн зээлээс 432,300,685 төгрөгийг бодитоор олгоогүй, ашиглуулаагүй болохыг тогтоолгож, зээлийн гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлж 432,300,685 төгрөгийг зээлдэгч нарт олгохыг даалгах, ББны АЙ нэрийдлээр бидэнд бодитой олгоогүй буцаан авсан 432,300,685 төгрөгт өнөөдрийг хүртэл төлсөн хүү болох 211,827,336 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,515,436 төгрөгийн тал хувь болох 757,718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 757,718 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК, Ч.М нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА