| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00350/И |
| Дугаар | 192/ШШ2025/01351 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01351
| *******0*******5 0******* 17 | 19*******/ШШ*******0*******5/01351 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* хуулийн гудамж, ******* бюлдинг А-******* тоот хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэн овогтой Түвшинбуян нь тус банк бус санхүүгийн байгууллагатай *******0************** оны 05 сарын 0*******-ны өдөр *******0*******000917 тоот зээлийн гэрээгээр 90,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай буюу *******0************** оны 06 сарын 0*******-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, стадион оргил хороолол, махатма ганди гудамж, *******05 байр 100******* тоотод оршин суудаг гэж тодорхойлж өгсөн. Гэтэл *******0*******4 оны 1******* сарын 18-ны өдөр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш3*******0*******4/*******7837 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
*******.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******0*******5 оны 01 сарын 13-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0************** оны 05 сарын 0*******-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ,шилжүүлгийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******4 оны 1******* сарын 18-ны өдрийн 183/ШЗ*******0*******4/*******7837 дугаар захирамж,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******0*******5 оны 0******* сарын 1*******-ны өдрийн *******61 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ******* ******* ББСБ ХХК нь ...зээлийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил махатма ганди гудамж, *******05 байр, 100******* тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
Б.Түвшинбуян нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******4 оны 1******* сарын 18-ны өдрийн 183/ШЗ*******0*******4/*******7837 дугаар захирамжаар тогтоогдов.
Иймд оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвням нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Авинахан овогт ын Түвшинбуян /рд:ТЕ90101811/-г эрэн сурвалжилсугай.
*******.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК /, утас:/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ