| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03499/И |
| Дугаар | 192/ШШ2025/00482 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/00482
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Н-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Б******* миний бие 2014 онд Д.Н*******тэй танилцаж 2016 оны намраас хамтран амьдарсан. Бид 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн 11250******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хүү Н.Н******* 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бага хүү Н.М******* 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдөр төрсөн. Сүүлийн хоёр жил бид зан харилцаа болон гэр бүлийн гадуур харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Цаашид би Д.Н*******тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид эвлэрээд гэрээгээ шүүхэд өгсөн байгаа гэв.
Нэхэмжлэгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тийм ээ бид 2 эвлэрсэн. хамт амьдарч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Д.Н*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид гэр бүлийн маргааны талаар харилцан тохиролцож, өөрсдийн болон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гэрлэлтээ цуцлуулахгүйгээр гэр бүлийн амьдралаа хэвээр авч үлдэн, бие биедээ хайр хүндэтгэлтэй хандан, тайван амгалан, халуун дулаан, аз жаргалтай амьдрахын төлөө хэн хэн нь хичээн амьдрах хүсэлтэйгээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Б*******ын нэхэмжлэлтэй Д.Н*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Д.Н******* нар нь амьдрал, үр хүүхдүүдээ бодож баталгаат гэр бүлээ хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ба цаашид бие биедээ хүлээцтэй бүтэн гэр бүлээ хувийн авч үлдэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН